Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Main » Дүрэм журам

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Ангилал: Дүрэм журам | Нээгдсэн: 2918 | Нийтэлсэн: Admin | Хэзээ: 2012-05-29
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү дүрэм нь Их Засаг олон улсын их сургуулийн оюутан суралцагчийн ёс зүйтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Их Засаг олон улсын их сургуулийн дүрэм, дотоод журмын салшгүй хэсэг болно.
1.2. Оюутан суралцагчдын ёс зүйн зөрчлийн улмаас сургууль, хамт олонд учирсан хохирлыг нөхөн барагдуулж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэн ёс зүйн зөрчлийг таслан зогсооход оюутан суралцагчдын ёс зүйн дүрмийн үндсэн зорилго оршино.
1.3. Оюутан суралцагчдын ёс зүйн хороо нь оюутан суралцагчийн ёс зүйн зөрчлийн улмаас сургууль, хамт олны хэвийн үйл ажиллагаанд учирсан хохирлыг нөхөн барагдуулах ажлыг хариуцаж, МонголУлсын боловсролын тухай багц хуулиуд, Их Засаг их сургуулийн дүрэм, дотоод журмын хэрэгжилт, сургуулийн эрхэм зорилго, зорилт оюутан суралцагчийн сургуулийн захиргаатай байгуулсангэрээ болон андгай тангарагийн биелэлтийг хэрэгжүүлнэ.
Ангилал: Дүрэм журам | Нээгдсэн: 798 | Нийтэлсэн: Admin | Хэзээ: 2012-05-29
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Оюутны парламентын сонгуулийг зохион байгуулах, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Ангилал: Дүрэм журам | Нээгдсэн: 1091 | Нийтэлсэн: Admin | Хэзээ: 2012-05-29
НЭГ. Нийтлэг Үндэслэл
1.1.Оюутны парламент нь Их Засаг олон улсын их сургууль (цаашид "ИЗОУИС” гэх)-ийн оюутны эрх барих дээд байгууллага мөн.
1.2. Оюутны парламентын дүрэм нь ИЗОУИС-ийн дүрэм, дотоод журмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.
1.3.Энэхүү дүрэм нь оюутны парламентын бүрэн эрх, түүний зохион байгуулалт, бүтэцтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
Ангилал: Дүрэм журам | Нээгдсэн: 1392 | Нийтэлсэн: Admin | Хэзээ: 2012-05-29
Нэг. Нийтлэг Үндэслэл
1.1.Монгол Улсын Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, Их Засаг олон улсын их сургууль (цаашид "ИЗОУИС” гэх)-ийн дүрэм, дотоод журмыг баримтлан бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын жишиг, стандарт чанарын шаардлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, бие даан суралцаж ажиллах мэдлэг чадвар эзэмшсэн гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөн ажиллах чадвар бүхий, үндэсний түүх соёлоо нандигнан дээдэлдэг, эх оронч үзэлтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5