9:26 AM ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ | ||||||||||||
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Энэхүү дүрэм нь Их Засаг олон улсын их сургуулийн оюутан суралцагчийн ёс зүйтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Их Засаг олон улсын их сургуулийн дүрэм, дотоод журмын салшгүй хэсэг болно. 1.2. Оюутан суралцагчдын ёс зүйн зөрчлийн улмаас сургууль, хамт олонд учирсан хохирлыг нөхөн барагдуулж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэн ёс зүйн зөрчлийг таслан зогсооход оюутан суралцагчдын ёс зүйн дүрмийн үндсэн зорилго оршино.
1.3. Оюутан суралцагчдын ёс зүйн хороо нь оюутан суралцагчийн ёс зүйн зөрчлийн улмаас сургууль, хамт олны хэвийн үйл ажиллагаанд учирсан хохирлыг нөхөн барагдуулах ажлыг хариуцаж, МонголУлсын боловсролын тухай багц хуулиуд, Их Засаг их сургуулийн дүрэм, дотоод журмын хэрэгжилт, сургуулийн эрхэм зорилго, зорилт оюутан суралцагчийн сургуулийн захиргаатай байгуулсангэрээ болон андгай тангарагийн биелэлтийг хэрэгжүүлнэ.
ХОЁР. ЁС ЗҮЙН ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН
2.1 Ёс зүйн хороог байгуулах, татан буулгах, ёс зүйн хорооны дүрмийг батлах, дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Их Засаг олон улсын их сургуулийн Удирдах зөвлөл, ёс зүйн хорооны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг Цогцолбор, бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн захирлуудын санал болгосноор 9 гишүүнтэй бол 3 нь, 7 гишүүнтэй бол 2 нь оюутан суралцагч байхаар тооцон Их Засаг Олон Улсын их сургуулийн Ректорын тушаалаар томилно. Хойшлуулшгүй тохиолдолд ректор ОСЁЗ-н дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай Удирдах зөвлөлийн ээлжит хуралд танилцуулна.
2.2. Оюутан суралцагсадын ёс зүйн хороо нь бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн дэргэдэх оюутан суралцагсадын ёс зүйн хороо, цогцолборын дэргэдэх оюутан суралцагсадын ёс зүйн хороо гэсэн хоёр шаттай байна
2.3 Ёс зүйн хороо нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.4 Ёс зүйн хорооны дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.4.1 Ёс зүйн хорооны хурлыг зарлан хуралдуулж, удирдан явуулах
2.4.2 Ёс зүйн дүрмийн талаар ректорын ажлын албаар дамжуулан удирдах зөвлөлд санал оруулах
2.4.3 Ёс зүйн хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга гишүүдийг удирдлагаар хангаж ажиллах
2.4.4 Ёс зүйн хорооны хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах
2.4.5 Дүрмэнд заагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
2.4.6 Ёс зүйн хорооны дэд дарга нь ёс зүйн хорооны даргын эзгүйд түүний эрх үүргийг хэрэгжүүлнэ
2.5 Ёс зүйн хорооны дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
2.5.1 Ёс зүйн хорооны хурлыг оюутан суралцагчын ёс зүйн дүрмийн дагуу удирдан явуулах
2.5.2 Ёс зүйн хорооны шийдвэрийг нууц санал хураалтаар явуулах зарчмыг чанд баримтлах
2.5.3 Төв аппаратын төлөөллийг хангаж ёс зүйн хорооны үйл ажиллагаа дүрмийн хэрэгжилтийг хариуцна.
2.5.4 Ёс зүйн хорооны даргад зөвлөж нарийн бичгийн даргыг удирдлага, чиглэлээр хангана.
2.5.5 Ёс зүйн хорооны хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана.
2.5.6 Ёс зүйн хорооны дэд дарга нь ёс зүйн хорооны даргын эзгүйд түүний эрх үүргийг хэрэгжүүлнэ.
2.6 Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
2.6.1 Ёс зүйн хорооны хурлын бэлтгэл ажлыг хангах
2.6.2 Хурлаар хэлэлцэх асуудлыг төлөвлөж, дарга, гишүүдэд танилцуулах
2.6.3 Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл хөтлөх
2.6.4 Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангах
2.7 Ёс зүйн хорооны гишүүн нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
2.7.1 Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил өөрт нь хандсан өргөдөл гомдлыг ёс зүйн хорооны хурлаар оруулж хэлэлцүүлэх
2.7.2 Ёс зүйн хорооны хурал дээр гишүүд асууж танилцах, үг хэлэхдээ зарчимч, шударга байр суурийг чанд баримтлах
2.7.3 Ёс зүйн хорооны хурал дээр яригдсан зүйлс, нууц санал хураалтын дүнгийн тухай мэдээллийг нууцлах
ГУРАВ. ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛ
3.1. Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь "Хорооны хурал” байх ба шаардлага гарсан тохиолдол бүрд даргын шийдвэрээр зарлан хуралдуулах бөгөөд нэг удаагийн хурлаас 20-оос дээшгүй оюутны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 3.2. Хурлаар дүрэмд заагдсан зөрчил гаргасан оюутан, суралцагчийг авч хэлэлцэх бөгөөд ёс зүйн хорооны гишүүдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд хурлын ирцийг хүчинтэйд тооцно.
3.3. Ёс зүйн хорооны гишүүд ёс зүйн зөрчил гаргсан оюутан, суралцагчид ногдуулах хариуцлагын талаар гаргах саналаа нууцаар гаргаж саналын хайрцагт хийнэ.
3.4. Тооллогын комис саналын хайрцгийг задлан саналуудыг тоолж дүнг гишүүдэд танилцуулж баталгаажуулна.
3.5. Хурлаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, гишүүд асуулт асууж, тодруулга авч болно. Дүрэмд заагдсан зөрчлийг гаргасан тухайн оюутан суралцагчийг хурлаар ороход бүлэг, аравтын дарга нарнь хамт орж ёс зүйн хорооны гишүүдийн асуултад хариулна.
3.6. Хурлын үйл ажиллагаа гагцхүү шинжээчдийн багийн дүгнэлт, тайлбарыг сонсох, асууж танилцах, тодруулга авах, санал хураалт явуулж дүнг танилцуулах хэлбэрээр явагдана.
3.7. Хурлын шийдвэр нь хорооны гишүүдийн нууц санал хураалтын дүнг үндэслэн гарах учраас хорооны гишүүд зөрчил гаргасан оюутан суралцагчаас асууж танилцах, тодруулга авах, зөрчлийг нь ойлгуулах, ногдуулж буй хариуцлага гарцаагүй гэдгийг тайлбарлахаас бусад хэлбэрээр үг хэлэх, зөрчил гаргасан хүнийг дэмжих, буруушаах зэргээр санал бодлоо илэрхийлж үл болно.
3.8. Оюутан суралцагчийн гаргасан ёс зүйн зөрчлийн тухай асуудлыг хорооны гишүүнээр ахлуулсан шинжээчийн баг шалгаж дүгнэлт гарган, хурлаар хэлэлцүүлнэ.
3.9. Ёс зүйн хорооны гишүүнээр ахлуулсан шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд тухайн оюутны харьяа болон бүрэлдэхүүний сургуулийн захирал, декан, оюутан хариуцсан багш, оюутны парламент, оюутны гүйцэтгэх хорооны гишүүн орж ажиллаж болно.
3.10. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг ёс зүйн хорооны даргын шийдвэрээр томилж, асуудлыг 24 цагийн дотор шалгуулж дүгнэлт гаргуулна.
3.11. Оюутныг сургуулиас хассан, жилийн чөлөө олгосон ёс зүйн хорооны шийдвэрийг ректорын тушаалаар баталгаажуулна.
ДӨРӨВ. ОСЁЗХ-НЫ ХАРЪЯАЛАН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
4.1. Бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн дэргэдэх ОСЁЗХ-гоор энэ дүрмийн зургаа дугаар зүйлийн 1.1-1.12-т заасан зөрчлүүдийг авч хэлэлцэн мөн зүйлд заасан хариуцлагыг ногдуулна.
4.2. Цогцолборын дэргэдэх ОСЁЗХ-нь энэ дүрмийн зургаа дугаар зүйлийн 2.1-2.8, 3.1-3.20-д заасан зөрчлүүдийг авч хэлэлцэн мөн зүйлд заасан хариуцлагыг ногдуулна. ТАВ. БУСАД АСУУДАЛ
5.1 Энэхүү дүрмийг нийт оюутан, суралцагчдад ойлгуулан сурталчилж, мөрдүүлэх бөгөөд зөрчил гаргагчийг ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэн дүрэмд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
5.2 Бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн захирал, декан нь зөрчил гаргасан оюутан суралцагчийг ёс зүйн хорооны хуралд биечлэн оролцуулах үүрэг хүлээнэ.
5.3 Ёс зүйн хорооны хурлаар орох оюутан суралцагчид ЁЗХ-ны хурал хэдийд хаана болох талаар урьдчилан мэдэгдэж, биечлэн оролцуулах арга хэмжээ авсан байна.
5.4 Оюутан суралцагчийн гаргасан зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан албан тушаалтанд багш ажилтны ёс зүйн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.5 Ёс зүйн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд 2 удаа оролцоогүй бол гишүүний эрхийг түдгэлзүүлж эгүүлэн татна.
5.6 Ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн оюутан суралцагч нь шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 10 сарын хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол шийтгэлгүйд тооцно.
5.7 Ёс зүйн зөрчил гаргаж, сургууль, хамт олонд материалын ба материалын бус хохирол учруулсан оюутан суралцагчаас нөхөн төлбөр төлүүлэх асуудлыг ёс зүйн дүрмээр зохицуулна.
5.8 Ёс зүйн зөрчилд оногдуулсан нөхөн төлбөрийг хурлын шийдвэр гарснаас хойш шийдвэрт өөрөөр заагаагүй бол 7 хоногийн дотор барагдуулах бөгөөд хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлагаас зайлсхийсэн гэж үзэн дүрмийн зургаадугаар зүйлийн 3.12-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
5.9 Ёс зүйн хороо нь өөрийн сантай байх бөгөөд ёс зүйн зөрчилд ногдуулсан кредит цагийн нөхөн төлбөрөөс санхүүжнэ.
5.10 Ахлах курсын оюутнууд доод курсын оюутнуудаа дарамтлах, сургууль, дотуур байрны орчинд согтууруулах ундаатай холбогдсон ноцтой зөрчил гаргасаныг онцгойлон авч үзэж багш, ажилтны ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэн энэ дүрмийн зургаа дугаар зүйлийн
3.18-д заасан хариуцлагыг ногдуулж болно.
ЗУРГАА. ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН ХЭЛБЭРҮҮД БА ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Ø 1 кредит цагийн үнэлгээг Санхүү, эдийн засгийн гаазар тухайн хичээлийн жилд шинэчлэн тогтоож байна.
Ø Оюутан суралцагчийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэгдэх оюутан нь өмнө нь зөрчил гаргаж байсан бол бүлгийн хурал болон деканы зөвлөл, багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцэгдсэн байвал зохино.
Ректорын 2012 оны 3-р сарын 26-ны өдрийн 1/237 тоот тушаалын хавсралтаар өөрчлөн найруулж батлав.
| ||||||||||||
|
Нийт сэтгэгдэл: 0 | |