3:40 AM Математикийн “5+1” тэмцээний удирдамж | |
Батлав: МТС-ийн захирал Д.Дуламсүрэн
ИЗИС-ийн МТС болон ROYAL-ОУДС, ЖЭСАН, НББС, ЧСОУХС-ийн I курсын оюутнуудын дунд зохион явуулах Математикийн "5+1” тэмцээний удирдамж
Зорилго: Тэмцээний зорилго нь "ДЭЭД МАТЕМАТИК” хичээлийн хүрээнд оюутнуудад тухайн хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх, идэвхи сонирхлыг өрнүүлэхээс гадна сэтгэн бодох чадвар сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Тэмцээн зохион байгуулалт: ü Нэг баг 6 оюутны бүрэлдэхүүнтэйгээр оролцох ба 4-р курсын нэг оюутнаар ахлуулсан байна. ü Тэмцээнд оролцох багууд мэдүүлэг болон багийн танилцуулгыг 03 сарын 29-ны дотор МТС-ийн багш Н.Ган-Эрдэнэ, "ЭЗ-НББС”-ийн багш Т.Лхамгэрэл -д ирүүлсэн байна.
Дүгнэх журам: ü Багуудын зохион байгуулалт /имиж бүрдүүлэлт, танилцуулга/ ü Бодлогын төрөл a) Логик сэтгэлгээний бодлого b) Лотериал сэтгэлгээний бодлого c) Онолын асуулт d) Мэргэжлийн хичээлийн бодлого e) Хошин бодлого
Шалгаруулалт: Тэмцээнд амжилттай оролцсон 4 багийг шалгаруулна. ü I байр Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал ü II байр 1 мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал ü III байр 1 хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал ü Тусгай байр 1 өргөмжлөл, мөнгөн шагнал ü Хөгжөөн дэмжигчдээс түргэн бодолтын шагнал 2
Тавигдах шаардлага: ü I курсын нэг бүлгээс 5 оюутан орох бөгөөд IV курсын нэг оюутнаар ахлуулсан байх ёстой. ü Баг бүр тэмцээний утга агуулгатай холбоо бүхий нэртэй уриатай байна. ü Тэмцээнд оролцохдоо багууд мандат авсан байна. ü Баг бүр өөрийнхөө танилцуулгыг тэмцээний агууллагын дагуу электрон хэлбэрээр бэлдэж тэмцээний эхэнд 2 минутанд багтаан проектороор харуулж танилцуулна. ü Багуудын хувцас жигдрэлт, эмблемийн агуулга, тэмцээний үеэрхи зохион байгуулалтыг шалгаруулалтанд тооцно. ü Мэргэжлийн багшаас зөвлөгөө авсан байна.
Хугацаа: 2012 оны 03 дугаар сарын 31-ний Бямба гарагт 10 цагаас I цогцолбор дахь Мэдээллийн Технологийн Сургууль дээр явагдана.
| |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |