Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 17 » КОМПЬЮТЕРЫН ТЕХНИК ХАНГАМЖ мэргэжлийн тодорхойлолт
7:43 PM
КОМПЬЮТЕРЫН ТЕХНИК ХАНГАМЖ мэргэжлийн тодорхойлолт

Компьютерын техник хангамж мэргэжлийн тодорхойлолт

Хийж гүйцэтгэх ажил: Компьютерийн болон микропроцессорын системийн техник хангамж,компьютерийн сүлжээний техник, тоног төхөөрөмж болон сүлжээний сервер програм хангамжийн инженер,  компьютерийн засварын инженер, электроникийн инженер, автоматжуулалтын инженер гэх мэт олон салбарт хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төгсөх бөгөөд эдгээр салбарт ашиглагдаж байгаа компьютер, электрониктой холбоотой бүх техник тоног, төхөөрөмжүүдийг угсрах, засварлах тэдгээрийг зохион байгуулах, ажиллагааг хянах, үүрэг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл: Компьютер, электроникийн хэмжилтийн багаж, инженерийн засварын багаж хэрэгслүүд, сүлжээний багаж хэрэгслүүд

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл:

·         Дээд боловсролтой

·         Энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байна

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл:

·         Чанарын магадлан итгэмжлэгдсэн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааны журмын дагуу техникийн асуудал, бэрхшээлийг тодорхойлж, шийдлийн санаа дэвшүүлэх

·         Компьютерийн техник хангамжийн инженер

·         Электроникийн инженер

·         Автоматжуулалтын инженер

·         Сүлжээний инженер

·         Роботикс

·         Автомат удирдлага бүхий үйлдвэрлэл

·         Электроник автоматжуулалтын шийдэл гаргах, зөвлөх үйлчилгээ

·         Аж үйлдвэрийн салбарууд, тэдгээрт зориулсан багаж төхөөрөмж зохион бүтээх, сайжруулах, засвар үйлчилгээ

·         Эрдэм шинжилгээний байгууллага, туршлагын автоматчлал

·         Харилцаа холбоо

·         Автоматжуулалтын зөвлөгөө

·         Үйлдвэрийн электрон удирдлага, зохицуулалт

·         Интернэт сүлжээтэй байгууллага

·         Сансарын болон үүрэн холбоотой байгууллага

·         Сүлжээний сервер, цахим шуудан, веб сервертэй байгууллага

·         Сүлжээний нууцлал хамгаалалттай байгууллага

·         IP технологит суурилсан бүх шийдэл тухайлбал дотуур утас, тоон факс, тоон телевиз, тоон камер зэргийг ашигласан байгууллага

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл:

Ажлын нөхцөл нь зай талбай ихтэй, хэвийн ажиллагаатай цахилгааны монтажтай, агааржуулалт сайтай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм:

Ажлын цагийн хуваарийн дагуу явагдана. Тусгай тохиолдолд цагийн хуваарь өөрчлөгдөж болно.

Цалин хөлс, урамшуулал

Ур чадвар, үйл ажиллагааны чиглэлээс хамаарч 500 000 - 2 000 000 төгрөг

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа тохиолдолд тухайн чиг хандлагаасаа хамаараад төрийн болон төрийн бус ямар ч байгууллагын ахлах инженер болон сүлжээний инженерийн өндөр албыг хашихаас гадна  дэлхийн мэдээллийн технологийн салбартгарч ажиллах боломжтой.

Уг ажлыг эрхлэхэд тохиромжгүй үзүүлэлт:

Оюун ухааны чадамж султай, техник сэтгэлгээ султай, хөнгөн хийсвэр тогтворгүй

Мэргэжилтний мэргэжлийн чухал шинж чанарууд

Танин мэдэх үйл ажиллагааны хувьд :

·         Хараа хөдөлгөөний ой тогтоолт сайтай

·         Ажигч гярхай

·         Анхаарал төвлөрөлт, хуваарилалт сайтай

·         Дүрслэн бодохуй сайн хөгжсөн

·         Бүтээлч сэтгэхүйтэй

·         Оюуны хөгжил сайтай

·         Зохион бүтээх уран сэтгэмжтэй

Хөдөлгөөний шинж чанарууд:

·         Нүд гар хурууны хөдөлгөөний зохицолдлогоо, эв дүйтэй

·         Уян хатан тэнцвэрт, оновчит хөдөлгөөнтэй

Бие хүний сэтгэл зүйн онцлог шинж чанарууд

·         Шийдвэрийг олон хувилбараар гаргаж хөрвөх чадвартай

·         Багаар ажиллах чадвартай

·         Шаргуу, нягт нямбай

·         Биеэ даасан, шийдэмгий

·         Бүтээлч сэтгэлгээтэй

·         Тогтвортой ажил хэрэгч

Сэтгэл санааны байдал ба эрсдлийг даван туулах чадвар:

·         Тэвчээртэй, тэнцвэртэй

·         Ачаалал даах чадвартай

·         Сэтгэл хөдлөлөө хянан эзэмдэх чадвартай

Мэргэжлийн ур чадвар:

·         Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хянан ажиллах

·         Компьютерийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн мэдэж, бэлтгэж, угсарч, засварладаг байх

·         Судлах, удирдах, нөлөөлөх, өөрчлөх, өөртөө болон бусдад хор учруулахгүйгээр ажиллах 

·         Техник тоног, төхөөрөмжийг эвдрэл гэмтэлгүйгээр хэвийн ажиллуулдаг байх

·         Сүлжээг зохион байгуулдаг байх, мөн удирддаг байх

·         Өөрийн ажлын чанар, явц, үр дүнд хяналт тавьдаг байх

·         Ажлын технологийг мөрдөх, сахилга бат, хувийн зохион байгуулалттай байх

·         Электроникийн багаж хэрэгсэл элементүүдийг таниж мэддэг, ялгадаг байх

·         Электроникийн түвшинд эвдрэл гэмтэлийг оношилдог, засварладаг байх

·         Электроник автоматжуулалтын шийдэл гаргах, зөвлөх чадвартай байх

·         Аж үйлдвэрийн салбарууд, тэдгээрт зориулсан багаж төхөөрөмж зохион бүтээх, сайжруулах чадвартай байх

·         Үйлдвэрийн электрон удирдлага, зохицуулалт хийх чадвартай байх.

·         IP технологит суурилсан бүх шийдэл тухайлбал дотуур утас, тоон факс, тоон телевиз, тоон камер зэргийг ашиглах чадвартай байх.

 

Ангилал: Мэргэжил | Нээгдсэн: 2638 | Нийтэлсэн: Admin | Оноо: 2.5/11
Нийт сэтгэгдэл: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5