6:58 PM “БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ”-ны удирдамж | |
Чингис хааны нэрэмжит Их Засаг Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургуулийн "БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ”-ны удирдамж
2011.05.14 Зорилго: Компьютерийн програм хангамж, техник хангамж, сүлжээ, график дизайны чиглэлээр сурч байгаа оюутнуудын бүтээлч ажлыг дэмжих, тэдний ур чадварыг хөгжүүлэх, суртчилах, харилцан суралцахад энэхүү уралдааны зорилго оршино. Хамрах хүрээ: МТС-ийн II-IV курсын бүх оюутнуудын дунд зохион байгуулна.
Явагдах журам: Тус олимпиад нь дараах 2 шатлалаар явагдана. Үүнд: 1-р шат: Уралдаанд дэвшигдсэн бүтээлүүдээс комисс шаардлага хангасан бүтээлүүдийг түүвэрлэн сонголт хийнэ. Эхний шатанд тэнцсэн бүтээлүүдээр 2012 оны 5 дугаар сарын 16-ны 14.00 цагт үзэсгэлэн гаргаж оюутнуудад сурталчилна. 2-р шат: 1. Бүтээлийн шалгаруулалтын дүнг шалгаруулалт явагдаж дууссаны дараа шууд гаргана. 2. Бүтээл нь заавал оюутны өөрийн бүтээл байна. (Урьд илтгэгдсэн байж болно.) 3. 2012 оны 5 сарын 16-ны 16 цагт оролцогчид өөрсдийн бүтээлийг тайлбарлан танилцуулга хийнэ. 4. Илтгэлийн MS Power Point програмыг ашиглан тавина. 5. Комисс Шилдэг 4 бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ. Хамрах хүрээ: · 2, 3, 4-р курсын оюутнуудын дунд
Шагнал: 1. Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудаас нийт 6 байрыг шалгаруулна. Үүнд: · Нэгдүгээр байр- 1 / медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал / · Хоёрдугаар байр- 1 / медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал / · Гуравдугаар байр - 1 / медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /
Хаана: МТС-ийн лекцийн танхим 12-д явагдана. Хэзээ: 2012 оны 05-р сарын 16-ний Бямба гаригт 16.00 цагаас
Дүгнэх журам: Дүгнэх комисс дараах шаардлагын дагуу ажиллана.
Мэдээллийн Технологийн Тэнхим | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |