Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Main » Articles » эрдэм шинжилгээ

АГҮБ-аас цогцолборын захирал, харъяа, бүрэлдэхүүний сургуулиуд болон багш нарын ажлыг шалгах удирдамж

 

АГҮБ-аас цогцолборын захирал, харъяа, бүрэлдэхүүний сургуулиудболон

багш нарын ажлыг шалгах удирдамж

АГҮБ-ийн групп нь 14 хоногт 1 удаа  дараах чиглэлээр харъяа, бүрэлдэхүүний сургуулиудад шалгалт явуулна. Үүнд:

          Нэг. Сургуулиас шалгах зүйл

  1. Ректорын тушаал шийдвэр, дүрэм журмын хэрэгжилт
  2. АГҮБ-ийн өмнөх шалгалтаар илрүүлсэн зөрчлийн хэдэн хувийг арилгасан
  3.  Харъяа, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд захирлын зөвлөл, багш нарын зөвлөлгөөн, оюутны өөрийн удирдлагын байгууллагуудтай хэрхэн ажиллаж байгаа байдал.
  4. Сургалтын технологийн зөрчлийн тэмдэглэлийг хөтлөж, хариуцлага тооцож буй  байдал
  5. Хичээлийн хуваарь, түүний хэрэгжилтийн явц. /хичээлийн хуваариас болж гарсан зөрчил бий эсэх/
  6. Семинарын хичээлийн +3 оноог оюутнуудад хэрхэн бодитой, шударга өгч дүгнэж байгаа байдал
  7. Багш, ажилтны болон оюутан суралцагчдын ёс зүйн хорооны  эрх мэдлийг хэрхэн ажил хэрэгчээр хэрэгжүүлж буй байдал
  8. Оюутан сурагчдын цаг ашиглалт /Оюутнуудыг хичээл дээр нь тоолж, ирцийн бүртгэлтэй тулгана/
  9. Бүлэг, аравт, оюутны хяналтын албатай ажиллаж буй байдал
  10. Оюутан суралцагчдын сургалтын төлбөр төлүүлэх талаар хийсэн ажил
  11. Гадаад хэлний сургалтын үр нөлөө, оюутны мэдлэг чадварыг тестээр шалгалт авч дүгнэнэ.
  12. Хичээлээ цахим  хэлбэрээр зааж, цахим номын санг ажиллуулж буй байдал
  13. Сургуулийн удирдлага, удирдах ажилтны болон захирлуудын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт
  14. Анги, кабинет, залны эд хогшлын  бүрэн бүтэн байдал болон эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж буй байдал
  15. Мастер төлөвлөгөө, багшийн хөгжлийн дэвтэр, супер студент болон цогц боловсрол олгох хөтөлбөрүүдийгн хэрэгжилт
  16. Оюутнуудыг номтой нөхөрлүүлэх, эх зохиолын товчлол, тэмдэглэл хийлгүүлэх, номын сангуудад карт нээлгэх зэргээр бие даалтын өдрийг хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа байдал
  17. Шинээр санаачилж хийсэн ажил, түүний үр дүн

а/ Аж ахуй зохион байгуулалтын талаар

б/ Сургалтын чанар үр нөлөөг дээшлүүлэх талаар

в/ Хүмүүжил төлөвшлийн талаар

Хоёр. Багш нараас шалгах зүйл

  1. Багш нарын хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, конспект, семинар /1 удаагийн шалгалтаар сургуулийн багш нарын 30-аас доошгүй хувийг хамруулна/
  2. Хичээлээ цахим хэлбэрээр зааж байгаа эсэх
  3. Багшийн хөгжлийн дэвтрийн хөтлөлт, үр дүнгийн гэрээний биелэлт
  4. Оюутантай ажиллаж байгаа байдал /амжилт ахиулах талаар/
  5. Сургууль, олон нийтийн ажилд оролцсон байдал, санаачилсан зүйл
  6. Багш нарын цаг ашиглалт

Гурав. Цогцолборын захирлуудын ажлыг шалгах зүйл

  1. Сургуулийн захиргааны шийдвэр өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт
  2. Харъяа, бүрэлдэхүүний сургуулиудыг хэрхэн удирдаж буй байдал
  3. Оюутны гүйцэтгэх хороог хэрхэн үр дүнтэй удирдаж буй байдал
  4. Оюутан суралцагчдын ёс зүйн хорооны хурлыг хэрхэн үр дүнтэй явуулж буй байдал

 

Шалгалтын дүнг үзүүлэлт тус бүрээр гарган хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээ өгөх бөгөөд хангалтайд 4-5, хангалтгүйд 1 оноо өгч сургуулиудыг цуваагаар байр эзлүүлнэ.

 Дээрх үзүүлэлтүүдийн тавь, түүнээс дээш хувьд нь хангалттай үнэлгээ авсан сургуулийг хангалттай, түүнээс доош үнэлгээ авсан сургуулийг хангалтгүй гэж дүгнэнэ. Тэргүүлсэн сургуульд шилжин явах улаан туг, хоцорсон сургуульд хар хөх тугийг гардуулж, сургуулиудаар 14 хоногийн хугацаагаар аялуулах бөгөөд байр эзэлсэн байдлыг улирлын эцэст нэгтгэн эхний 3 байранд орсон сургуулиудыг мөнгөн шагналаар шагнана.                                                      

Category: эрдэм шинжилгээ | Added by: Admin (2012-05-17)
Views: 686 | Rating: 4.0/2
Total comments: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5