Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 9 » Захирлын мэндчилгээ
8:29 PM
Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Мэдээллийн технологийн салбарт дээд боловсролтой, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй сургуулийн хамт олон, багш ажилчид, ирээдүйн хөгжлийг тодорхойлогч мэргэжилтэн болохоор зорьж тэмүүлэн итгэл сэтгэлээрээ жигүүрлэсэн нийт оюунлаг оюутан суралцагч та нартаа мэндчилгээ дэвшүүлье.

2003 онд анхны элсэлтээ авч компьютерийн програм хангамжийн инженер мэргэжлээр Хүлэг Боорчийн нэрэмжит 2-р факультет нэртэйгээр 60-аад оюутантай сургалтаа эхлүүлж байсан бол өдгөө 8 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж компьютерийн програм хангамж, техник хангамж, график дизайны мэргэжлээр нийгэмдээ мэргэжилтэн бэлтгэн гаргаж байна.

Монгол улсын хөгжилд мэдээллийн технологийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ, гүйцэтгэх үүрэг онцгой чухал төдийгүй энэхүү ариун үйлст манай хамт олон нэгдэж байгаад би туйлын их баяртай байна.

Бид сургалтанд тэргүүн туршлага, шинэ технологийг нэвтрүүлж, сургалтын чанарыг дээшлүүлж, төгсөгчдийн ажлын байрны баталгааг хангахыг зорин ажиллаж байна.

Эрдэм соёлын үрийг түгээн дэлгэрүүлж, оюутанд цогц боловсролыг олгох ариун үйлсийг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Эрдэм номын буян дэлгэрэх болтугай.

МТС-ийн захирал Б.Болормаа

 

Ангилал: Мэндчилгээ | Нээгдсэн: 936 | Нийтэлсэн: Hawk | Оноо: 3.0/2
Нийт сэтгэгдэл: 0

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5