МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 10 » Курсын ажлын хамгаалалт
4:19 AM
Курсын ажлын хамгаалалт

1.    Курсын ажлын урьдчилсан үзлэг 2012 оны 3-р сарын 11 ны өдөр явагдана.

Үзлэгт дараах зүйлийг үнэлүүлнэ.

1.    Сэдэв сонголт: сэдэв сонголтыг сэдэв гаргасан багштай зөвлөн хийж, тэнхмийн хурлаар сэдэв сонголт батлагдана.

2.    Курсын ажлын зорилго тодорхойлсон ном зүйн жагсаалт гаргасан байх.

3.    Курсын ажлын шийдэл 60%-аас доошгүй хувьтай байх.

2.    Курсын ажлын хамгаалалт 2012 оны 3-р сарын 22 ны өдөр болно.

1.    Хамгаалалтанд орох оюутнуудад тавигдах шаардлагууд:

·         Удирдагчын үнэлгээ – 20 оноо

·         Тайлан бичилт – 20 оноо

·         Хамгаалалт  - 50 оноо

o   Сэдвийн үндэслэл буюу шийдэл – 20 оноо

o   Өөрийн болгосон байдал – 20 оноо

o   Сэдвийн ач холбогдол - 10 оноо

·         Нэмэлт асуулт – 10 оноо

2.    Тайлан хамгаалалтанд үзлэгт орсон ажлыг авч хэлэлцэнэ.

3.    Сургалтын төлбөр 100% төлсөн байх.

4.    Бичиг баримтын бүрдэлт 100 % байх.

5.    Ажлын гүйцэтгэл 80% - аас доошгүй байх.

3.    Курсын ажлын тайлан хамгаалалтанд дараах зүйлийг анхаарна.

1.    Дадлагын тайланг зүүн талдаа  3см, дээд, доод, баруун талдаа тус бүр 2см хэмжээтэй зай бүхий А4 босоо цаасан дээр Arial фонтоор, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.5 хэмжээтэйгээр бичнэ. Тайлангийн бичиг баримт нь үг, үсэг найруулгын алдаагүй байна.

2.    Тайлангийн бичиг баримтын нүүр хуудсанд оюутны сургуулын нэр, мэргэжлийн нэр, бүлгийн дугаар, оюутны нэр болон дадлага удирдагч багшийн нэр, гарын үсэг, тайлан хамгаалсан оныг стандартын дагуу бичсэн байна.

3.    Тайлан дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

·         Дадлага удирдагч багшийн зүгээс өгсөн үнэлгээ.

·         Товъёо буюу гарчиг.

·         Удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын төлөвлөгөө.

·         Курсын ажлын бүтээлийн тайлан.

·         Төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж боловсруулсан бичиг баримтууд /бичсэн программ дүгнэлтийн хамт/

·         Тайлан хамгаалалтанд Presentation бэлдсэн байх.

4.    Дадлагын тайлан бичгийг хавтаслаж  нүүр хийсэн байх.

Ангилал: Оюутан | Нээгдсэн: 355 | Нийтэлсэн: Hawk | Оноо: 3.0/1
Нийт сэтгэгдэл: 0

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5