Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 16 » КОМПЬЮТЕР ГРАФИК ДИЗАЙНЫ мэргэжлийн тодорхойлолт
2:03 PM
КОМПЬЮТЕР ГРАФИК ДИЗАЙНЫ мэргэжлийн тодорхойлолт

КОМПЬЮТЕР ГРАФИК ДИЗАЙНЫ мэргэжлийн тодорхойлолт

Хийж гүйцэтгэх ажил: Компьютер график дизайны мэргэжил нь олон салбарт хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төгсөх бөгөөд үүнд: Мультимедиа график дизайн, анимаци, графикч, компьютерийн монтажийн инженер, дизайнер, телевиз, киноны графикч, инженер техникийн ажилтан, хэвлэлийн дизайнер, сав баглаа боодлын дизайнер, вэб дизайнер, зураач, дизайн судлаач мэргэжлээр ажиллана. Орчин үеийн 2D, 3D орчинд хамгийн сонирхолтой графикийн боловсруулалтуудыг хийх чадвартай дээд мэргэжилтэн болно.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл: Мэргэжлийнкомпьютер, мэргэжлийн төрөл бүрийн зургийн, дизайны, эвлүүлэгийн, эффектийн програмууд, камер, зургийн аппрат, хэвлэх төхөөрөмжүүд   

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл:

·         Дээд боловсролтой

·         Энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байна

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл:

·         Компьютерийн инженер

·         Мультимедиа график дизайнер

·         Анимацийн дизайнер

·         Компьютер графикч

·         Компьютер график дизайнер

·         Вэб дизайнер

·         3D дизайнер

·         Компьютерийн монтажийн инженер

·         Ном чимэглэлийн зураач, дизайнер

·         Хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнер

·         Сав баглаа боодлын дизайнер

·         Вектор зураач

·         Дизайн судлаач, шүүмжлэгч

·         Реклам сурталчилгааны мэргэжилтэн, зохион бүтээгч

·         Эвлүүлэгч, компьютер графикийн мэргэжилтэн, дизайнер

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл:

Ажлын нөхцөл нь зай талбай ихтэй, хэвийн ажиллагаатай цахилгааны монтажтай, агааржуулалт сайтай, дуу чимээ багатай орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм:

Ажлын цагийн хуваарийн дагуу явагдана. Тусгай тохиолдолд цагийн хуваарь өөрчлөгдөж болно.

Цалин хөлс, урамшуулал

Ур чадвар, үйл ажиллагааны чиглэлээс хамаарч 600000-2000000 төгрөг

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа тохиолдолд тухайн чиг хандлагаасаа хамаараад төрийн болон төрийн бус ямар ч байгууллага, телевиз, студио, продакшн, хэвлэлийн компаниуд, реклам сурталчилгааны агентлагуудад ахлах дизайнер, инженер болон дизайны зөвлөх мэргэжилтэн албыг хашихаас гадна  дэлхийн мэдээллийн технологийн салбарт компьютер график дизайны аль ч чиглэлээр ажиллах боломжтой.

Уг ажлыг эрхлэхэд тохиромжгүй үзүүлэлт:

Оюун ухааны чадамж султай, техник сэтгэлгээ султай, сэтгэлгээний мэдрэмж муу, хөнгөн хийсвэр тогтворгүй

Мэргэжилтний мэргэжлийн чухал шинж чанарууд

Танин мэдэх үйл ажиллагааны хувьд :

·         Хараа хөдөлгөөний ой тогтоолт сайтай

·         Зураг дүрслэлийн тодорхой мэдлэгтэй

·         Ажигч гярхай

·         Анхаарал төвлөрөлт, хуваарилалт сайтай

·         Хийсвэр сэтгэлгээ сайн

·         Дүрслэн бодох, төсөөлөл сайтай

·         Бүтээлч сэтгэхүйтэй

·         Оюуны хөгжил сайтай

·         Зохион бүтээх уран сэтгэмжтэй

Хөдөлгөөний шинж чанарууд:

·         Нүд гар хурууны хөдөлгөөний зохицолдлогоо, эв дүйтэй

·         Уян хатан тэнцвэрт, оновчит хөдөлгөөнтэй

Бие хүний сэтгэл зүйн онцлог шинж чанарууд

·         Шийдвэрийг олон хувилбараар гаргаж хөрвөх чадвартай

·         Багаар ажиллах чадвартай

·         Шаргуу, нягт нямбай

·         Биеэ даасан, шийдэмгий

·         Бүтээлч сэтгэлгээтэй

·         Тогтвортой ажил хэрэгч

·         Нягт нямбай

Сэтгэл санааны байдал ба эрсдлийг даван туулах чадвар:

·         Тэвчээртэй, тэнцвэртэй

·         Ачаалал даах чадвартай

·         Сэтгэл хөдлөлөө хянах чадвартай

·         Хариуцлага хүлээх чадвартай  

Мэргэжлийн ур чадвар:

·         Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хянан ажиллах

·         Компьютерийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн мэдэж, бэлтгэж, угсарч, засварладаг байх

·         Судлах, удирдах, нөлөөлөх, өөрчлөх, өөртөө болон бусдад саад учруулахгүйгээр ажиллах 

·         Зургийн програмуудыг бүрэн эзэмшсэн байх

·         Мультимедиа, анимацийн програмыг бүрэн эзэмшсэн байх

·         Эвлүүлэг, монтажийн програмыг бүрэн эзэмшсэн байх

·         Вэб сайт хийх чадвартай байх

·         Кино, клип, телевизийн реклам, шторикийг хийх чадвартай байх

·         Сонин, сэтгүүл, ном, танилцуулгын дизайн загвар гаргах чадвартай байх

·         Фото зургийг мэргэжлийн түвшинд авах чадвартай байх

·         Камераар зураг авах, бичлэг хийх чадвартай байх

·         Зураг зурах, зохиомж хийх чадвартай байх

·         График дизайны шинэ өвөрмөц, санаа, загвар гаргах чадвартай байх

·         Бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайныг шийдэх чадвартай байх

·         Өөрийн ажлын чанар, явц, үр дүнд хяналт тавьдаг байх

·         Ажлын технологийг мөрдөх, сахилга бат, хувийн зохион байгуулалттай байх

·         Судалгаа шинжилгээний ажлыг хийх чадвартай, судлаач байх

·         Мэргэжлийн дагуу техник тоног төхөөрөмж дээр бүрэн ажиллах чадвартай байх

·         Интернэтийн орчинд мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг байх

·         Үндэсний уламжлалт зан заншил, хэлбрийг дизайн зохион бүтээлдээ тусгах чадвартай байх

·         Хийж буй бүтээлээ хүн төрлөхтөний эсрэг чиглүүлсэн өнгө аястай, утга агуулга бүхий зүйл хийхгүй байх ба холбогдох хуулиудыг судлаж, хуулийн хүрээнд ажиллах

·         Хариуцлага хүлээх ёс зүйн өндөр хэм хэмжээтэй байх

Ангилал: Мэргэжил | Нээгдсэн: 6370 | Нийтэлсэн: Apuyka | Түлхүүр үг: graphic design | Оноо: 3.1/13
Нийт сэтгэгдэл: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5