Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Main » 2012 » May » 18 » МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ПАСПОРТ ШАЛГАЛТ
4:36 AM
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ПАСПОРТ ШАЛГАЛТ
  Зорилго: Мэдээллийн технологийн паспорт шалгалт бол бизнесийн салбарт ажиллагсдын эзэмшвэл зохих мэдээллийн технологийн хамгийн ерөнхий мэдлэгийг шалгах, мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгтэй хүний нөөцийг хөгжүүлэх улмаар мэдээллийн технологийг хэрэглэх бүх нийтийн чадавхийг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилготой.

    Шалгалтыг хэн өгч болох вэ?: Мэдээллийн технологийн паспорт шалгалтанд бүхий л бизнесийн салбарын ажилтан, ажиллагсадын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн ойлголттой хүн, мэдээллийн технологитой холбоотой ажил, үүрэг гүйцэтгэдэг эсвэл албан үүргээ гүйцэтгэхэд мэдээллийн технологийг хэрэглэдэг хүмүүс оролцоно.

Шалгуулагч нь дараах үйл ажиллагаануудыг гүйцэтгэх чадвар, мэдлэгтэй байна. Үүнд:
· Мэдээллийн систем болон төхөөрөмжүүдийн хэрэглээг ойлгодог, тэдгээрийг ашигладаг
· Эрхэлж буй ажил үүрэгтээ тухайн асуудлыг тодорхойлж, шийдвэрлэж чаддаг байх
· Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж чаддаг

    Шалгуулагч нь дараах технологийн мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
· Компьютерийн систем болон сүлжээний төхөөрөмжүүдийн офисийн хэрэглээний тухай мэдлэг
· Логик сэтгэлгээ болон асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвар, арга барил
· Мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэг
· Мэдээллийн системийн ажиллагаа, хөгжүүлэлтийн талаар мэдлэг

    Шалгалтын асуултын хамрах хүрээ:
    Мэдээллийн технологийн стратеги, менежмент, технологийн салбаруудын хамгийн ерөнхий мэдлэгийг шалгасан асуултууд байна.
    Стратегийн салбарт шалгуулагчийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн хичээлийн агуулгад ордог мэдээллийн технологийн суурь ойлголтууд, офисын хэрэгслүүдийн ашиглалт, асуудал шийдвэрлэх чадвар, мэдлэгийг шалгана.
    Менежментийн салбарт систем хөгжүүлэх болон төслийн менежменттэй холбоотой ерөнхий ойлголтуудын талаарх мэдлэгийг шалгана.
    Технологийн салбар нь мэдээллийн технологийн үндсэн нэр томъёонууд болон логик сэтгэлгээг шалгана.

Шалгалтын хугацаа, сургалт:
· Сургалтын бүртгэл: 2010 оны 09/03-09/10
· Сургалт: 2010 оны 09/13-10/01
· Шалгалтын бүртгэл: 2010 оны 09/08-10/15
· Шалгалт: 2010 оны 10-р сарын 31

    Шалгалтыг нэвтрүүлснээр гарах ач холбогдол:
· Манай улсын бүхий л бизнесийн салбарын ажилтан, ажиллагсадын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн мэдлэгийг үнэлэх, компьютерийн хэрэглээний төвшинг тодорхойлох боломж бүрдэнэ.
· Эдийн засгийн ямар ч салбарын хүний нөөцийн мэдээллийн систем болон төхөөрөмжүүдийн хэрэглээний чадварыг тогтоох боломжтой болно.
· Ажил олгогчид ажилтнуудын мэдээллийн технологийн мэдлэгийг тусгайлан шалгах шаардлагагүй, энэ шалгалтын үнэлгээгээр дүгнэх боломжтой болно.
· Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, хэрэглээний ур чадвар сайжруулах
· Мэдээллийн технологийн 1-р төвшний ур чадварын паспорт нь салбар хамааралгүйгээр ажилтнуудын чадвар, чадавхийг бүрэн илтгэж чадна.
Views: 782 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5