Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 17 » Танилцах дадлагын тайлан хамгаалах тухай
4:45 AM
Танилцах дадлагын тайлан хамгаалах тухай

 

Танилцах дадлагын тайлан хамгаалах тухай

1. Дадлагын ажлын тайлан нь тухайн оюутны дадлагын ажлын хугацаанд гүйцэтгэсэн ажлыг үнэлэх гол баримт болно.

2. Тайлангийн бүрэлдэхүүн

2.1 Тайлан нь дараах бүтэцтэй байх бөгөөд ажлын онцлогоос хамааран уг бүтцийг өөрчилж болно.

-  Тайлангийн нүүр хуудас

-  Агуулгын жагсаалт

-  Ажлын  төлөвлөгөө

- Байгууллагын танилцуулга

-  Судалсан болсон гүйцэтгэсэн үндсэн ажлууд

-  Дүгнэлт

-  Байгууллагын тодорхойлолт

-  Хавсралт

2.2  Тайлангийн нүүр хуудас. Нүүр хуудсан нь  дадлагын ажлын бүтэн нэр,  дадлага хийсэн байгууллагын болон удирдагчийн нэр ба гарын үсэг, оюутны нэр ба гарын үсэг, тайланг хүлээлгэн өгсөн огноо зэрэг мэдээллийг оруулна.

2.3 Тайлангийн агуулгын жагсаалт (гарчиг). Үндсэн хэсгүүдийн гарчгуудаас гадна

дэд  гарчгуудыг оруулах шаардлагатай.

      2.4 Ажлын ерөнхий ба дэлгэрэнгүй төлөвлөгөө. Ажлын ерөнхий төлөвлөгөө нь гүйцэтгэх ажлын ерөнхий агуулага байна. Энэ төлөвлөгөөг дадлага хийхээс өмнө боловсруулж тэнхимээр батлуулсан байна. Ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө нь ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр оюутны гүйцэтгэх  ажлуудын  нарийвчилсан төлөвлөгөө байна. Уг төлөвлөгөөг оюутан нь удирдагчийн хамтаар дадлагын ажил эхлэхэд гаргана. Гүйцэтгэх ажлуудын жагсаалтыг хугацааны хамтаар оруулж, гүйцэтгэлийг удирдагчаар баталгаажуулсан байх шаардлагатай.

2.5  Дадлагын ажлын хураангуй. Энэ нь тухайн ажлын талаар бүрэн мэдээлэл өгч чадахуйц агуулга бүхий  байвал зохино. Үүнд, дадлага хийсэн байгууллагын нэр, үйл ажиллагааны чиглэл, хугацаа, дадлагын ажлын зорилго, шийдвэрлэх асуудлууд, ашигласан аргачлал, технологи зэргийг оруулах шаардлагатай.

       2.6  Судалсан болсон гүйцэтгэсэн үндсэн ажлууд Дадлагын ажлын хүрээнд тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байдал, уг зорилгоор хийсэн ажлууд, холбогдох шинжилгээ, зохиомж, асуудлыг шийдвэрлэх боломжууд, сонгосон арга технологи, асуудлыг шийдвэрлэхэд гарсан бэрхшээл зэргийг оруулна.


 

         2.7 Дүгнэлт. Дадлагын ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, саналаа оруулна.

2.8 Дадлагын ажлын тодорхойлолт. Дадлагын ажил хийсэн байгууллага, удирдагчаас оюутны дадлагын ажлын үр дүнг тодорхойлсон тодорхойлолт байх бөгөөд гарын үсэг, тамгаар баталгаажуулагдсан байх шаардлагатай. Тодорхойлолт нь оюутны ажлын үнэлгээний нэг хэсэг учраас 1-2 хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй, товч бөгөөд тодорхой, утга агуулга сайтай, тодорхой үнэлгээтэй байвал зохино.

2.9 Ашигласан материал.  Гадаад ба эх хэл дээрх ном, гарын авлага,  сайтуудын жагсаалт байна.

2.10 Хавсралт. Програмын код, график, тооцоо, хүснэгт, дадлагын гурвалсан гэрээ

зэргээс бүрдэнэ.

3. Тайлангийн загвар

3.1  Тайлан нь 20-иос доошгүй хуудастай байна.

3.2  А4 хэмжээтэй цаасан дээр үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1,5, зүүнээс 2, баруун, дээд, доод талаас 1,5 см зай авна

3.3  Тайланг үдэж хавтасласан байна.

3.4  Хуудсыг дугаарласан байна.

3.5  Хүснэгт, зураг диаграм нь нэр, дугаартай байна.

Тайлангийн хамгаалалт

Танилцуулга

Танилцуулгыг боловсруулахдаа илтгэл танилцуулга боловсруулдаг Microsoft PowerPoint зэрэг багц програмуудыг ашиглана. Танилцуулга боловсруулахдаа дараах зүйлд анхаарвал зохино. Үүнд:

-  Цагийг хэмнэх үүднээс  бэлэн загварыг шууд ашиглах

- Текст болон график дүрслэлийг хослуулан ашиглах

-  Өгөгдлийг оновчтой дүрслэхийн үүднээс төрөл бүрийн хэлбэрүүдийг ашиглах

-  Агуулгыг ойлгомжтой гаргахын үүднээс нэг слайд дээр 5-аас илүүгүй

                асуудлыг  оруулахаас зайлсхийх

- Агуулгандаа тохируулан өнгийг зохицуулан хэрэглэх

- Агуулга дахь онцлог зүйлийг тодотгож өгөх

-  Мультимедиа хэрэгслэлүүдийг ашиглах

Хамгаалалт

Дадлагын ажлын хамгаалалт дээр оюутан 5 минутын танилцуулга хийж тайлагнана. Танилцуулга хийхээсээ өмнө нэг хуудсанд 4-8 слайд багтахаар хэвлэж, хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд тараана.  Тайланг танилцуулахдаа дараах зүйлсийг баримталбал зохино. Үүнд:

- Тод бөгөөд сонсогдохуйцаар ярих

- Цээжлэлгүй, юм харж уншилгүйгээр энгийн байдлаар ярих

- Итгэлтэй, тодорхой ярих

- Ойлгомжтой ярих

- Сайн бэлтгэлтэй байх

- Хугацаандаа багтаан танилцуулах

 Програм хангамжийн танилцуулга

Оюутан нь дадлагын ажлын хүрээнд програм хангамж боловсруулсан тохиолдолд програм хангамжийг компьютерт урьдчилан суулгаж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх шаардлагатай. Ажлын тайлангийн төгсгөлд програм хангамжаа 3-5 минутанд

танилцуулна


 

 

Тайланг дүгнэх

 Комиссын гишүүд тайланг дүгнэхдээ дараах  үзүүлэлтүүдийг голлон үзнэ.

- Тайланг бичсэн, танилцуулгыг бэлтгэсэн байдал

- Дадлагаар эзэмшсэн мэдлэг, чадвар ба танилцуулгыг хийсэн байдал

- Дадлагаар хийсэн ажлын онолын түвшин, практик ач холбогдол

- Байгууллага ба удирдагчаас өгсөн үнэлэлт

Комиссын гишүүдийн үнэлгээнүүдийн дундаж нь дадлагын ерөнхий оноо болно.

Дараах тохиолдолд оюутны дадлагын ажлыг хангалтгүй гэж тооцно. Үүнд:

- Дадлага хийгээгүй

-  Хүндэтгэх бус шалтгаанаар хамгаалалтанд ороогүй.

-  Тайланг хугацаандаа өгөөгүй.

-   Ерөнхий оноо 60-аас бага

Жич: Хангалтгүй үнэлэлт авсан оюутан танилцах дадлагыг дараачийн хичээлийн жилд дахин хийнэ.

 

 

 

Ангилал: Танилцах дадлага | Нээгдсэн: 8516 | Нийтэлсэн: Admin | Оноо: 3.5/10
Нийт сэтгэгдэл: 1
# Зочин Monday, 7:09 AM
Манай сургууль их гоё сайттай болсон байна. Баяр хүргье!!! хэрэгтэй мэдээлэлээ авлаа баярлалаа.
0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5