МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 29 » Сургуулийн танилцуулга
10:23 AM
Сургуулийн танилцуулга
Сургуулийн танилцуулга

1994 оны тавдугаар сард "Хүннү” ХХК-ний захирал Н.Ням-Осор Хүннү ХХК-ний удирдах зөвлөлд Удирдлага технологийн дээд сургууль байгуулах санал оруулсан нь тус зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэгийг авч "Улс оронд нийгмийн харилцаа өөрчлөгдөж удирдлагын шинэ мэдлэгтэй боловсон хүчин шаардлагатай байгааг харгалзан 1994-1995 оны хичээлийн жилд Удирдлага технологийн дээд сургууль нээж хичээлүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн заалт бүхий тогтоол батлуулж чадсан юм. Ийнхүү эдүгээгийн Их Засаг олон улсын их сургуулийн үндэс суурь тавигдаж 1994 оны есдүгээр сарын 1-ний өглөө анхны хонхыг цохиж тухайн үеийн Барилгын зургийн институтын 507, 511 дугаарын өрөөнд 44 оюутантай 4 багштайгаар хичээлээ эхэлсэн түүхтэй.
Түүхэн хөгжлийн явцад тус сургууль Удирдлага технологийн дээд сургууль, Монгол удирдлагын дээд сургууль, "Их Засаг” хууль зүйн дээд сургууль хэмээн нэрлэгдэж байв. 1996 оны II сард сургуулийнхаа зорилго зорилтыг:
Оюутан суралцагсадад шинжлэх ухааны өргөн мэдлэг, дадлага эзэмшүүлэн мэргэжлийн болон ёс суртахууны өндөр үнэлэмжтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж амьдарч чадах чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргах
 Монгол Улсын боловсролын бүх шатлалын сургалтыг эрхлэн явуулж иргэд насан туршдаа боловсролоо дээшлүүлэх боломжийг нь хангаж өгөх
Нүүдлийн соёл иргэншлийн академи, "Их засаг” сургалтын төв байгуулж, "Их Засаг” сонин, сэтгүүл эрхлэн гаргах, эрдэм шинжилгээ судалгаа, мэдээллийн хүрээгээ өргөтгөх
Оюутан сурагч, профессор багш нарын сурах, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх
Олон улсын харилцаагаа өргөжүүлж гадаадын их дээд сургуулийн салбар байгуулах замаар олон улсын их сургууль болж өргөжин хөгжихөд оршино гэж тодорхойлсон юм.
Үүнээс хойших он жилүүдэд энэ л зорилго, зорилтынхоо хүрээнд ажиллаж 1999 -2003 онуудад бүрэлдэхүүний хэд хэдэн сургууль байгуулж эрх зүйн эчнээ, эрх зүйн магистрантурын сургалтыг явуулах болсноор Их Засаг их сургууль болон өргөжиж 2011 оноос Их Засаг олон улсын их сургууль болж эдгээр зорилтуудаа бүрэн биелүүллээ. Их Засаг олон улсын их сургууль эдүгээ Улаанбаатар хотын баруун зүүн талд байрлах 2 цогцолбор, бүрэлдэхүүний 14 сургуультай, сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бакалавр, магистр, докторын сургалт хүртлэх боловсролын бүх шатны үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байна. Тус сургуулийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сургууль, Мэдээллийн технологийн сургууль, Чингис-Тур аялал жуулчлалын сургууль, Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургууль, Жэсан-Чингис хаан сургууль, Хятад хэл-Соёлын сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль, Тайз дэлгэцийн урлагийн сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль гэсэн бакалаврын сургалт явуулдаг 10 сургуульд 40 гаруй мэргэжлээр элсэлт аван сургалт явуулж байна. Мөн Төгсөлтийн дараах шатны сургалтын алба эрх зүйн докторантур, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлалын магистр, эрх зүйн эчнээ, Дархан-Уул аймаг дахь салбартаа эрх зүйн магистр, мөн эрх зүйн эчнээ сургалтыг явуулж байна. Тус сургуулийн харъяанд Рояал олон улсын дээд сургууль, Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их Засаг Лицей сургууль, Их Засаг Тэмүүжин цэцэрлэг ажиллаж байна. ИЗОУИС-ийн харъяа Рояал HD залуусын телевиз, Малчин суваг телевиз Монгол орон даяар нэвтрүүлгээ байнга цацаж байна. Их засаг олон улсын их сургууль нь Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургуулийн хувьд дэргэдээ Нүүдлийн соёл иргэншлийн академи, Монголын малчдын алдар холбоо, Чингис хааны онгон шүтээний төв, Тэрэлж-Бумбан тур жуулчны бааз, Хүннү хөдөө арал жуулчны баазыг байгуулан ажиллуулж байна. Тус сургууль 2008 онд Олон улсын Bи.Ай.Ди байгууллагын алтан категорийн "Олон улсын чанарын хаан титэм” шагнал хүртэж, 2010 онд Ази номхон далайн бүс нутгийн чанарын сүлжээний гишүүнээр элсэж Дэлхийн энд хүрсэн сургууль гэдгээ харуулсан юм. Их засаг олон улсын их сургууль өнгөрсөн хугацаанд 10 мянга шахам оюутан суралцагсадыг сургаж төгсгөсөн. Энэ жил 1500 оюутан төгслөө. Жил бүр 7 мянга орчим оюутан суралцагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Их Засаг олон улсын их сургуулийн оюутнууд цэвэр, дулаан, тохилог сайхан орчинд сурч хүмүүждэг. Сургалтын 10 гаруй байр, мянган оюутан суух 3 дотуур байр, хүний их эмчийн болон гоо сайхны салбар 2 спорт цогцолбор, 2 соёлын төв, 84 мянга гаруй номтой 5 номын сан, багш оюутны цайны газар, 2 фитнес төв оюутан суралцагсадын тав тухтай сурч өсч хөгжих хэрэгцээнд ашиглагдаж байна. Тус сургуульд Оюутан сурагчдад цогц боловсрол олгох сургалтын нэгдсэн хөтөлбөр, "Супер студент” тэтгэлэгт хөтөлбөр, Сурлагын дүн ахиулах сургалтын хөтөлбөр зэрэг оюутанд ээлтэй, тэдний сурч хүмүүжиж, өсч хөгжих боломжийг бүрдүүлсэн олон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Сургуулийн жилийн улирал тутамд шилдэг 500 оюутныг шалгаруулж ар гэрт нь талархлын захидал хүргүүлж байгаа нь оюутнууд, тэдний аав ээж, ах дүү төрөл төрөгсөдийн талархалыг хүлээж улам сайн суралцах идэвхийг нь дээшлүүлж урам зориг өгч байна. Их Засаг олон улсын их сургуульд эдүгээ 300 гаруй эрдэмтэн багш судлаачид ажиллаж байна. Нийт багш нарын 80 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой туршлагатай шилдэг багш нар байгаа нь оюутны сурлагын чанарыг дээшлүүж чадварлаг хүний нөөцийг улс нийгэмдээ бэлтгэж өгөх үндсэн нөхцлийг бүрдүүлж байдаг юм. Монгол Улсын гавъяат хуульч Ж.Авхиа агсны нэрэмжит эрдэм шинжилгээний хурал, Нэрт монголч эрдэмтэн Д.Б.Улымжиевийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал, "Монголын төрт ёсны түүхэн уламжлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал, "Багшийн хөгжил-XXI зуун” эрдэм шинжилгээний хурал, "Их Засаг-Орчин үе” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал, Ж.Цэвээний нэрэмжит "Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурал, Яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит Яруу найргийн наадам, "Мэлмийн чимэг-Монгол бичиг мину” сайхан бичигтний улсын уралдаан, Математик мэдээлэл зүйн "5+1” олимпиад зэрэг уламжлал болсон томоохон ажлуудаас гадна харъяа, салбар бүрэлдэхүүний сургууль, мэргэжлийн тэнхимүүдээс зохиож байгаа төрөл бүрийн олимпиад, уралдаан тэмцээнүүд нь багш, оюутнуудыг эрдэмжүүлж тэднийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулахад томоохон түлхэц болж байна. Оюутан сурагчдад гоо зүйн болон бие бялдарын хүмүүжил олгоход жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны намар” урлагийн их наадам, Волейбол, Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан, бусад уралдаан тэмцээнүүд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм.

Ангилал: Танилцуулга | Нээгдсэн: 552 | Нийтэлсэн: Admin | Оноо: 3.6/8
Нийт сэтгэгдэл: 0

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5