Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 17 » “ШИЛДЭГ АВТО БЛОГ” шалгаруулах уралдаан
5:01 AM
“ШИЛДЭГ АВТО БЛОГ” шалгаруулах уралдаан

Удирдамж

Вагнер Ази Автомотив-с 2012 оны 5 сарын 1 нээс 6 сарын 1 ний хооронд нэг сарын хугацаатай"Шилдэг Авто Блог” шалгаруулах уралдааныг олон нийтийн дунд зарлаж байна.
Вагнер Ази Автомотив нь 1999 оноос Америкийн Форд болон Английн Ланд Ровер брэндийг Монгол улсад албан ёсоор төлөөлсөнөөр Монголын автомашины зах зээл дээрхи тэргүүлэгч дилерүүдийн нэг болсон бөгөөд автомашин сонирхогчдыг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд энэхүү уралдааныг нээлттэй байдлаар зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь 2 шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг Вагнер Ази Автомотивийн баг оролцогчдоос ирсэн материалуудыг хүлээн авч 5 амжилттай оролцогчыг шалгаруулах бөгөөд тэдгээр 5 оролцогчын блогийг компанийн Facebook д нийтэлнэ.
2р шатны шалгаруулалтанд манай Facebook ийг дагагчдын үлдээсэн сэтгэгдэлийн тоо болон хамгийн их "like” тай байгаа блогийг "Шилдэг Блог”- оор шалгаруулах болно.
Уралдаанд оролцогчдоос ирүүлэх материалыг 2012 оны 5 сарын 30 хүртэлaltanzul@wagnerasia.com хаягаар хүлээж авах бөгөөд ирүүлэх материалд дараахи шаардлагууд тавигдах болно. Үүнд:
Блог гэсэн ерөнхий агуулагыг шингээсэн байх. (хэт нуршуу болон хэт их техникийн хэллэг оруулахгүй байх, үг үсгийн алдаагүй, ойлгомжтой, сонирхолтой байх, Шаардлагатай зургуудийг оруулсан байх.)
Уралдаанд нас хүйсний ангилал заагаагүй бөгөөд блог бичих сонирхолтой хэн ч хамрагдах боломжтой.
Блогийн агуулага нь ерөнхий сэдвийн хүрээнд автомашиний холбогдолтой байвал давуу тал болно.
Орчуулагдсан болон хуулбарласан материалыг зохиогчийн эрхийн дагуу эх сурвалжтай нь хамт илгээнэ үү.
Уралдааны 1 р шатнаас шалгарсан 5 блогийг Форд болон Ланд Роверийн брэндийн бүтээгдэхүүнээр шагнаж урамшуулна.
Уралдааны 2 р шатнаас "Шилдэг блог” бичсэн нэг хүнийг шалгаруулах бөгөөд Форд,Ланд Роверийн лого бүхий кейстэй 64 GB ийн IPad- аар шагнаж урамшуулна.
Уралдааны тухай мэдээллийг Facebook болон Twitter хаягаар тухайн цаг бүр мэдээлж байх болно.

Ангилал: Тэмцээн уралдаан | Нээгдсэн: 719 | Нийтэлсэн: Admin | Оноо: 2.0/2
Нийт сэтгэгдэл: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5