Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 17 » Математикийн “5+1” тэмцээний удирдамж
3:40 AM
Математикийн “5+1” тэмцээний удирдамж

Батлав: МТС-ийн захирал                                        Д.Дуламсүрэн

 

ИЗИС-ийн МТС болон  ROYAL-ОУДС, ЖЭСАН, НББС,

ЧСОУХС-ийн I курсын оюутнуудын дунд зохион явуулах

Математикийн "5+1” тэмцээний удирдамж

 

Зорилго: Тэмцээний зорилго нь "ДЭЭД МАТЕМАТИК” хичээлийн хүрээнд оюутнуудад тухайн хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх, идэвхи сонирхлыг өрнүүлэхээс гадна сэтгэн бодох чадвар сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

 

Тэмцээн зохион байгуулалт:

ü  Нэг баг 6 оюутны бүрэлдэхүүнтэйгээр оролцох ба 4-р курсын нэг оюутнаар ахлуулсан байна.

ü  Тэмцээнд оролцох багууд мэдүүлэг болон багийн танилцуулгыг 03 сарын 29-ны дотор МТС-ийн багш Н.Ган-Эрдэнэ, "ЭЗ-НББС”-ийн багш Т.Лхамгэрэл -д ирүүлсэн байна.

   

Дүгнэх журам:

ü  Багуудын зохион байгуулалт /имиж бүрдүүлэлт, танилцуулга/

ü  Бодлогын төрөл

a)      Логик сэтгэлгээний бодлого

b)      Лотериал сэтгэлгээний бодлого

c)      Онолын асуулт

d)      Мэргэжлийн хичээлийн бодлого

e)      Хошин бодлого

 

Шалгаруулалт:

     Тэмцээнд амжилттай оролцсон 4 багийг шалгаруулна.

ü  I байр  Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

ü  II байр  1 мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

ü  III байр  1 хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

ü  Тусгай байр  1 өргөмжлөл, мөнгөн шагнал

ü  Хөгжөөн дэмжигчдээс түргэн бодолтын шагнал  2

 

Тавигдах шаардлага:

ü  I курсын нэг бүлгээс 5 оюутан орох бөгөөд IV курсын нэг оюутнаар ахлуулсан байх ёстой.

ü  Баг бүр тэмцээний утга агуулгатай холбоо бүхий нэртэй уриатай байна.

ü  Тэмцээнд оролцохдоо багууд мандат авсан байна.

ü  Баг бүр өөрийнхөө танилцуулгыг тэмцээний агууллагын дагуу электрон хэлбэрээр бэлдэж тэмцээний эхэнд 2 минутанд багтаан проектороор харуулж танилцуулна.

ü  Багуудын хувцас жигдрэлт, эмблемийн агуулга, тэмцээний үеэрхи зохион байгуулалтыг шалгаруулалтанд тооцно.

ü  Мэргэжлийн багшаас зөвлөгөө авсан байна.

 

Хугацаа: 2012 оны 03 дугаар сарын 31-ний Бямба  гарагт 10 цагаас  

I цогцолбор дахь Мэдээллийн Технологийн Сургууль дээр явагдана.

 

Ангилал: Тэмцээн уралдаан | Нээгдсэн: 1117 | Нийтэлсэн: Admin | Оноо: 3.0/1
Нийт сэтгэгдэл: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5