Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 24 » КОМПЬЮТЕРЫН ПРОГРАМ ХАНГАМЖ мэргэжлийн тодорхойлолт
4:35 AM
КОМПЬЮТЕРЫН ПРОГРАМ ХАНГАМЖ мэргэжлийн тодорхойлолт

КОМПЬЮТЕРЫН ПРОГРАМ ХАНГАМЖ мэргэжлийн тодорхойлолт

Хэрэглээний програм зохиогч нь тухайн програмын хэрэглээ, үйлдлийн системд зориулсан зааварчилгаа болон техникийн зааврыг програмын хэлээр бичиж, засварлах үүрэгтэй.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл:

Компьютер, принтер, канон, СД, интернэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл:

·         Дээд боловсролтой

·         Энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байна.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл:

·         Чанарын  магадлан итгэмжлэгдсэн стандартын дагуу зааварчилгаа, техникийн зааврыг програмын хэлээр бичиж, засварлах.

·         Ашиглагдаж байгаа программын үйл ажиллагааны  үр дүнг сайжруулах, шинэ шаардлагад  нийцүүлэх тохиолдолд тухайн програмыг хянаж үзэх, засах юмуу өргөжүүлэх.

·         Програмыг хэрэглэснээр хүссэн үр дүндээ хүрч байгаа эсэхийг тодорхойлохын тулд  програм ажиллуулж шалгах, сорих ажил гүйцэтгэх.

·         Хөтөлбөрийн бичиг баримт бэлтгэх, боловсруулах, даган мөрдөх.

·         Техникийн асуудал бэрхшээлийг тодорхойлж, шийдлийн санал дэвшүүлэх.

·         Програм зохиох, мэдээллийг загварчлан тэмдэгт систем болгон өөрчлөх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл:

Ажлын нөхцөл хэвийн /тохилог, гэгээтэй, агааржуулалт сайтай/

Хөдөлмөрийн  зохион байгуулалт ба ажлын дэглэм:

Ажлын цагийн хуваарийн дагуу явагдана. Тусгай тохиолдолд цагийн хуваарь өөрчлөгдөж болно.

Ажлын явцад гарч болох  эрсдэл:

·         Хөдөлмөрийн эрүүл ахуйн дэглэм мөрдөж ажиллаагүйгээс мэргэжлээс шалтгаалах өвчтэй болох. Жишээ нь хараа муудах, байнга суугаа ажил эрхэлснээс хөдөлгөөний дутагдалд орох г.м.

·         Програм зохиохдоо алдаа гаргаснаас байгууллагад эдийн засгийн хохирол учруулах.

·         Техник хэрэгсэлтэй буруу харьцсанаас эвдэж гэмтээх.

    Цалин хөлс урамшуулал:

Ур чадвар үйл ажиллагааны чиглэлээс хамаарч 500 000 – 2 500 000 төгрөг.

Ирээдүйд ахих дэвших боломж:

Энэ талын нарийн мэргэшсэн сургалтанд хамрагдсан тохиолдолд ахлах програмист болох мөн олон улсын мэдээллийн зах зээл дээр ажиллах боломжтой.

Уг ажлыг эрхлэхэд тохиромжгүй үзүүлэлт:

Оюун ухааны чадамж султай, тулгуур эрхтний архаг өвчтэй, хөнгөн хийсвэр, тогтворгүй зан чанартай, хэвшмэл хадмал сэтгэлгээтэй, гар хуруу, нүдний хөдөлгөөний зохицолдолгоо муу, багаар ажиллах чадваргүй, техник сэтгэлгээ сул хөгжсөн.

Мэргэжилтний мэргэжлийн чухал шинж чанарууд:

Танин мэдэх үйл ажиллагааны хувьд:

·         Хараа хөдөлгөөний ой тогтоолт сайтай

·         Ажигч гярхай

·         Анхаарлын төвлөрөлт, хувиарлалт сайтай

·         Орон зай хөдөлгөөний хүртэхүй сайтай

·         Дүрслэн бодохуй сайн хөгжсөн

·         Хийсвэр логик сэтгэхүйтэй

·         Бүтээлч сэтгэхүйтэй

·         Зохион бүтээх, уран сэтгэмжтэй

·         Оюуны хөгжил сайтай


Хөдөлгөөний шинж чанарууд

·         Нүд, гар хурууны хөдөлгөөний зохицолдолгоо, эв дүй сайтай

·         Хурдан шуурхай хөдөлгөөнтэй

·         Уян хатан тэнцвэрт, оновчит хөдөлгөөнтэй

Бие хүний сэтгэл зүйн онцлог шинж чанарууд

·         Шийдвэрийг олон хувилбараар гаргаж, хөрвөн сэтгэх чадвартай

·         Багаар ажиллах чадвартай

·         Шаргуу, нягт нямбай

·         Биеэ даасан, шийдэмгий

·         Бүтээлч сэтгэлгээтэй

·         Тогтвортой, ажил хэрэгч

Сэтгэл санааны байдал ба эрсдэлийг даван туулах чадвар

·         Тэвчээртэй, тэнцвэртэй

·         Ачаалал даах чадвартай

·         Сэтгэл хөдлөлөө хянан эзэмдэх чадвартай

Мэргэжлийн ур чадвар

·         Зохиох дүрслэх, шивэх, хэвлэх, програмчлах чадвартай

·         Мэдээллийг хувирган өөрчилж, тэмдэгт системтэй ажиллах чадвартай

·         Алдааг хурдан шуурхай илрүүлж засаж чаддаг байх

·         Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах

·         Техник, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллуулдаг байх

·         Нийгэм болон мэргэжлийн  ёс зүйн хэм хэмжээг сахих чадваруудыг эзэмшсэн байх

·         Компьютерийн програм хангамжуудыг бүрэн ашиглах мэдлэг чадвартай

·         Гадаад хэлний зохих мэдлэгтэй

·         Програмын хэл ойлгодог

·         Хувирган бичиж боловсруулах тооцоолох, дүрслэх, сэтгэмжлэх чадвартай

·         Ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөх

·         Хувийн зохион байгуулах чадвартай

·         Бичиж боловсруулах, зурах загварчлах

·         Өөрийн ажлын чанар, явц үр дүнд хяналт шинжилгээ хийх, алдаагаа засах, аргачлалаа боловсронгуй болгох

·         Шинэ нөхцөлд нийцүүлэн мэдлэг ур чадвараа хөгжүүлэх, зохицох, өөртөө болон бусдад хор хохирол учруулахгүйгээр ажиллах

·         Судлах, удирдах, нөлөөлөх, өөрчлөх, хянах, засварлах, бүтээх, хамгаалах, сэргийлэх, засаж сайжруулах

·         Ажлын технологийг мөрдөх, сахилга бат хувийн зохион байгуулалттай байх

Ангилал: Мэргэжил | Нээгдсэн: 1942 | Нийтэлсэн: Admin | Оноо: 3.0/8
Нийт сэтгэгдэл: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5