Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 29 » ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН ЖУРАМ
9:10 AM
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН ЖУРАМ
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Оюутны парламентын сонгуулийг зохион байгуулах, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
ХОЁР. СОНГУУЛИЙН ҮЕ ШАТ
2.1.Оюутны парламентын сонгуулийг дараахь хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
2.2.Анхан шатны сонгуулийг зохион байгуулах
2.2.1. Оюутны парламентын анхан шатны сонгууль харъяа болон бүрэлдэхүүний сургууль бүр дээр явагдах бөгөөд тойргийг бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн нэрээр байгуулж ажиллуулна.
2.2.2. Оюутны парламентын тойргийн хорооны үйл ажиллагаа, анхан шатны сонгууль явуулах журмыг тухайн сургуулийн захирлын шийдвэрээр батлан хэрэгжүүлнэ.
2.3.Оюутны парламентын хоёрдугаар шатны сонгуулиар оюутны парламентын даргыг сонгож батална.
2.4. Хоёрдугаар шатны сонгуулийг зохион байгуулах хороо, тооллогын комиссыг оюутны парламентын хуралдаанаас сонгож ажиллуулна.
2.5. Оюутны парламентын даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байна.
2.6. Оюутны парламентын хоёрдугаар шатны сонгууль дараахь нийтлэг журмаар явагдана.
2.6.1. Оюутны парламентын даргад хоёроос гурван гишүүнийг нэр дэвшүүлнэ.
2.6.2. Оюутны парламентын даргыг сонгох сонгуулийг нууц санал хураалтаар явуулж олонхийн санал авсан нэг нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно.
2.6.3. Хэн нэгэн нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр сонгогдогчийн нэрээр дахин санал хураалт явуулна.
2.6.4. Оюутны парламентын даргад сонгогдсон оюутныг сургуулийн удирдах зөвлөл батламжилна. .
ГУРАВ. НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1. Их Засаг олон улсын их сургуулийн оюутны парламентын сонгуульд дараахь хэлбэрээр нэр дэвшүүлж болно. Үүнд:
3.1.1. бие даан нэр дэвшиж болно.
3.1.2. оюутны үүсгэл санаачлагын байгууллагууд нэр дэвшүүлж болно.
3.1.3. аймгийн оюутны нутгийн зөвлөлүүд нэр дэвшүүлж болно.
3.1.4. бүлгийн хамт олны хурлаар нэр дэвшүүлж болно.
3.2. Оюутны гүйцэтгэх хороод нэр дэвшүүлэхгүй.
3.3. Нэр дэвшигчид тавигдах дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.3.1. хичээлийн жилийн хугацаанд ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаагүй байх.
3.3.2. нэг улирлын шалгалтын дүн 85-аас доошгүй үнэлгээтэй байх.
3.3.3. сургууль хамт олондоо нэр хүндтэй, нийгмийн идэвхи сайтай оюутан байх.
3.4. Оюутны парламентын сонгуульд нэр дэвшигчдийг доорх баримт бичгийг үндэслэн бүртгэнэ. Үүнд:
3.4.1. бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн захиргааны тодорхойлолт
3.4.2. оюутан суралцагчийн ёс зүйн хорооны дүгнэлт
ДӨРӨВ. СОНГУУЛИЙН ХОРОО БА НЭР ДЭВШИГЧИЙГ ЗАРЛАХ
4.1.Оюутны парламентын сонгуулийн ерөнхий хорооны үүргийг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний баг гүйцэтгэнэ.
4.2.Тойргийн хорооны үүргийг харъяа болон бүрэлдэхүүний сургуулийн удирдлагууд эрхлэн гүйцэтгэнэ.
4.3. Оюутны парламентын сонгуульд нэр дэвшигчид бүртгүүлж дууссаны дараа тойргийн хороонд нэр дэвшигчдийг танилцуулж, оюутны парламентад нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлнэ.
4.4.Оюутны парламентын сонгуульд нэр дэвшигчдийн товч намтрыг тойргийн хороо сургуулийн самбарт бичиж сурталчилна.
ТАВ. САНАЛЫН ХУУДАС
5.1.Саналын хуудсанд нэр дэвшигчийг бүртгүүлсэн дарааллын дагуу байршуулна.
5.2.Саналын хуудсанд нэр дэвшигчийг байршуулахдаа түүний нэрийн ард төлөөлж буй сургууль, бүлгийг товчилж бичнэ.
5.3.Саналын хуудсыг хэвлүүлэх, олшруулах, битүүмжлэх асуудлыг ажиглагчдын оролцоотойгоор харъяа болон бүрэлдэхүүний сургууль хариуцна.
ЗУРГАА. СОНГУУЛЬД АЖИГЛАГЧИЙГ ОРОЛЦУУЛАХ
6.1.Санал хураалтад нэр дэвшигчийн төлөөлөгчийг ажиглагчаар оролцуулах бөгөөд ажиглагчийн тоог сонгуулийн ерөнхий хороо тогтооно.
6.2.Ажиглагч нь санал хураалтын ба тооллогын комиссын үйл ажиллагаанд хяналт тавина.
6.3.Ажиглагч нь санал хураалтын явцад гарсан зөрчлийн тухай гомдлоо тухай бүрт нь тойргийн болон ерөнхий хороонд мэдэгдэж, шийдвэрлүүлэхээр шаардах бөгөөд үйлдэл бүрээ протоколд тэмдэглэнэ.
6.4.Нэр дэвшигч ба ажиглагч нь тойргийн хорооны зүй ёсны үйл ажиллагаанд саад болох, сонгогчдод нөлөөлөх, нөлөөлөхөөр завдах зэрэг сургуулийн дүрэм журам, ёс зүйн шаардлага зөрчсөн үйлдэл хийхийг хориглоно.
ДОЛОО. СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
7.1.Оюутны парламентын сонгууль дараах үе шаттайгаар явагдана.
7.1.1. Сонгуулийн тойргийн хороодыг ажиллуулах
7.1.2. Нэр дэвшигчдийг бүртгэх
7.1.3. Нэр дэвшигчдийн сурталчилгаа явагдана.
7.1.4. Нэр дэвшигчдийн нэрсийг саналын хуудсанд байршуулах
7.1.5. Тооллогын комиссыг байгуулж ажилд оруулах
7.1.6. Санал хураалт явуулах
7.1.7. Саналын хуудсыг тоолж үр дүнг нийтэд мэдээлэх
7.1.8. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үр дүнгийн талаар нийтэд танилцуулах
7.1.9. Оюутны парламентын даргад бүрэн эрхийг нь шилжүүлэх
7.2.Оюутны парламентын сонгуультай холбогдсон аливаа маргаантай асуудлыг сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэнэ.
7.3.Сонгуулийн ерөнхий хороонд санал гомдол гаргах хугацаа ажлын 3 өдрөөс хэтэрч үл болох бөгөөд уг асуудлыг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор асуудлыг бүрэн шийдэж өгнө.
7.4.Санал хураалт дуусмагц сонгуулийн тойргийн хорооны дарга тооллогын комиссыг байгуулан тооллогын үйл ажиллагааг явуулна.
7.5. Саналыг тоолохдоо нэр дэвшигч нэг бүрээр тоолж, хамгийн олон санал авсан дарааллаар байр эзлүүлж сонгогдогчийг тодруулна.
7.6.Тооллогын комисс саналын хуудсыг нэр дэвшигчдийн жагсаалтын дагуу багцалж, хүчингүй хуудас ба илүү гарсан хуудасны тоог гаргаж сонгуулийн тойргийн хорооны даргад хүлээлгэн өгнө.
7.7.Тооллогын комиссын үйл ажиллагаа протоколоор хэлбэржинэ.
7.8.Сонгуулийн санал хураалтын үр дүнг сонгуулийн тойргийн хороо сонгуулийн ерөнхий хороонд мэдээлнэ.
7.9.Сонгуулийн санал хураалтын үр дүнг санал хураалт явагдсанаас хойш 16 цагийн дотор сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

Удирдах зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тогтоолын 10 дугаар хавсралтаар шинэчлэн батлав.
Ангилал: Дүрэм журам | Нээгдсэн: 808 | Нийтэлсэн: Admin | Оноо: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5