Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 29 » ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ДҮРЭМ
7:25 AM
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ДҮРЭМ
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ДҮРЭМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Оюутны парламент нь Их Засаг олон улсын их сургууль (цаашид "ИЗОУИС” гэх)-ийн оюутны эрх барих дээд байгууллага мөн.
1.2. Оюутны парламентын дүрэм нь ИЗОУИС-ийн дүрэм, дотоод журмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.
1.3.Энэхүү дүрэм нь оюутны парламентын бүрэн эрх, түүний зохион байгуулалт, бүтэцтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
ХОЁР. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ҮНДСЭН ЗОРИЛГО
2.1.ИЗОУИС-ийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход өөрсдийн санал зөвлөмжийг өгөх
2.2. Оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний санаа бодлыг сургуулийн захиргаанд уламжилж сургууль, оюутны хамтын ажиллагааг бэхжүүлэх 2.3. Хичээлийг чанартай явуулах сургалтын орчныг бүрдүүлж, сургуулиа хөгжүүлэх үйлсэд оюутны идэвх оролцоог нэмэгдүүлэх
2.4. Оюутны соёл олон нийтийн ажлыг дэмжиж сургуулийн захиргааны дэмжлэг авах
ГУРАВ. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
3.1.Оюутны парламентын бүрэн эрхийн хугацаа 1 жил байна
3.2. Оюутны парламентад сонгогдсон гишүүдийн эрх тангараг өргөснөөр эхэлж, оюутны парламентын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
3.3.Оюутны парламент тодорхой асуудал хэлэлцэн шийдвэрлэх, аливаа асуудлаар санал хураах, батлах, шийдвэр гаргах, түүний биелэлтэд хяналт тавих зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ оюутны парламентын хуралдааны дэгийг баримтална.
ДӨРӨВ. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4.1. Оюутны парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
4.2. Оюутны парламентын хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи буюу дөрөвний гурав хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
4.3. Оюутны парламентын хуралдааны шийдвэрийг дийлэнх олонхийн саналаар гаргана.
4.4. Оюутны парламентын анхдугаар хуралдааныг оюутны парламентын сонгууль явуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор сургуулийн удирдах зөвлөл хуралдаж, оюутны парламентын гишүүдийг батламжилна.
4.5. Ээлжит хуралдааны чөлөө цагт зайлшгүй шаардлага гарвал ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
4.6.Ээлжит бус хуралдааныг сургуулийн оюутны парламентын дарга, эсвэл оюутны парламентын нийт гишүүний 50 хувийн санал болгосноор хуралдуулж болно.
4.7. Оюутны парламентын даргын тайланг 2 сар тутам авч хэлэлцэж, оюутны парламентын даргад итгэх, эс итгэх асуудлаар оюутны парламентын гишүүдийн дунд санал асуулга явуулна.
4.8. Оюутны парламентын гишүүдийн эс итгэсэн санал асуулгын дүн гарвал оюутны парламентын даргыг огцруулж шинээр парламентын даргыг сонгоно.
ТАВ. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН БҮРЭЛДЭХҮҮН
5.1.Оюутны парламент нь сонгууль явуулах журмын дагуу ИЗОУИС-ийн бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн нийт оюутан чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгогдсон 9 гишүүнээс бүрдэнэ.
5.2.Оюутны парламентын зөвлөхүүдийн танхимийг Удирдах зөвлөлөөс сонгон батлана. Зөвлөхүүдийн танхим 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
5.3.Оюутны парламентын хуралдаанд зөвлөхүүдийн танхимийн гишүүд зөвлөх эрхтэй оролцоно.
5.4.Зөвлөхүүдийн танхим нь оюутны парламентыг сургуулийн захиргаатай холбож, дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажиллана.
ЗУРГАА. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ДАРГЫН ЧИГ ҮҮРЭГ
6.1.Оюутны парламентын даргаар сонгогдсон оюутан ИЗОУИС-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллана.
6.2.Оюутны парламентын дарга нь оюутны парламентын ажлыг бүхэлд нь уялдуулан зохицуулж дараахь ажлыг биечлэн эрхэлнэ.
6.2.1. Оюутны парламентын ээлжит болон ээлжит бус хуралдааныг зарлах
6.2.2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох
6.2.3. Хуралдааныг даргалах
6.2.4. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь оюутны парламентын гишүүнд туслах
6.2.5. Оюутны парламентын үйл ажиллагаанд сургуулийн дүрэм, дотоод журам, бусад тушаал шийдвэрийг сахин биелүүлэх ажиллагааг зохион байгуулах.
6.2.6. Оюутны парламентыг гадаад, дотоодод төлөөлөх
6.2.7. Оюутны парламентын дарга эрх хэмжээнийхээ асуудлаар дүрэмд нийцүүлэн шийдвэр гаргах.
6.2.8. Зөвлөхүүдийн танхимийн дэмжлэг туслалцаа авч, хамтран ажиллах
ДОЛОО. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ
7.1.Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийн оюутны парламентын гишүүн би сургуулийн оюутнуудынхаа бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд сургуулийнхаа нийт оюутан, Их Засаг олон улсын их сургуулийн эрх ашиг, нийтлэг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, оюутнуудынхаа хүсэл сонирхол, санал санаачлагыг сургуулийн удирдлагатай холбох гүүр нь болж, энэхүү парламентын гишүүний нэр хүндтэй үүргээ чин шударгаар биелүүлнэ.
7.2. Оюутны парламентын гишүүн тангараг өргөсний дараа ИЗОУИС-ийн цагаан сүлдэнд хүндэтгэл үзүүлнэ.
7.3.Оюутны парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байна.
7.4.Оюутны парламентын гишүүний бүрэн эрх нь тангараг өргөснөөр эхэлж парламентын дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
7.5.Оюутны парламентын гишүүн бүлэг, аравтын даргын ажлыг хавсран гүйцэтгэж болно.
7.6.Оюутны парламентын гишүүн нь оюутны гүйцэтгэх хорооны гишүүнээр хавсран ажиллахыг хориглоно.
НАЙМ. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ
8.1.Оюутны парламентын гишүүний эрх
8.1.1. Оюутны парламентын гишүүн оюутан суралцагчийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллана.
8.1.2. Олон нийтийн ажлыг зохион байгуулах, санаачлага гарган оюутны парламентын хуралд саналаа өргөн мэдүүлэх
8.1.3. Санаачилсан дүрэм, журам, хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн асуудлаа эргүүлэн авах
8.1.4. Оюутны парламентын даргад сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх
8.1.5. Оюутны парламентын байгуулсан ажлын хэсэгт өөрийн хүсэлтээр орж ажиллах
8.1.6. Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асуух, хариулт авах, санал дүгнэлт гаргах
8.1.7. Оюутны парламентын даргад үл итгэхээ илэрхийлж эргүүлэн татах, огцруулах тухай санал оруулах
8.1.8. ИЗОУИС-ийн бүх шатны удирдлагуудтай уулзах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуулт тавих, хариулт авах
8.2. Оюутны парламентын гишүүний үндсэн үүрэг
8.2.1. Оюутны парламентын гишүүн үйл ажиллагаагаа оюутны парламентын болон нийт оюутны өмнө хариуцана.
8.2.2. Үйл ажиллагаандаа нийт оюутны эрх ашиг, сургуулийн дүрэм, бусад журам, бодлого зорилтыг эрхэмлэн дээдлэх
8.2.3. Оюутны парламентын хуралдаанд тогтмол оролцож олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг хүндэтгэн биелүүлэх
8.2.4. Оюутны парламентын ээлжит бус хуралдааныг зарласан цаг хугацаанд хүрэлцэн ирэх
8.2.5. Оюутнуудын төлөөллийн хувьд сургуулийнхаа оюутнуудтай тогтмол харилцаа холбоотой ажиллах
8.2.6. Оюутны парламентын хуралдааны дэгийг сахих
8.2.7. Оюутан суралцагчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг чанд сахих
8.2.8. Оюутны парламентын нэр төрд харш аливаа үйлдэл хийхгүй байх
8.2.9. Оюутны парламентын гишүүний хувьд үг хэлэх, санал шүүмжлэл хэлэх, дүгнэлт хийхдээ асуудалд нотлох баримтын үндсэн дээр хандаж байна.
8.2.10. Сонгогдсон тойргийн оюутнуудтай ажиллах, тэдний дунд соёл олон нийтийн ажил зохион байгуулах
ЕС. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ҮНДЭСЛЭЛ
9.1. Монгол Улсын хууль тогтоомж, сургуулийн дүрэм журмыг зөрчсөн
9.2. Оюутны парламентын гишүүдийн 30 хувь нь ёс зүйн зөрчил гаргасан
9.3. Оюутны парламентын даргын үйл ажиллагаанд хяналт тавилгүй парламентын мөнгө төгрөгийг үрэгдүүлж, шамшигдуулах нөхцлийг бүрдүүлсэн
9.4. Сургууль хамт олны нийтлэг эрх ашиг, нэр хүндийг гутаасан үйл ажиллагаа явуулсан
9.5. Сургуулийн орчинд аливаа үзэл бодол, шашин суртахуун, садар самуун явдлыг сурталчилах үйл ажиллагааг дэмжсэн, нөхцөл боломжоор хангасан
9.6. Зөвлөхүүдийн тэнхмийн дэмжлэг туслалцаа авч хамтран ажиллах дүрмийн чиг үүргээ хөсөрдүүлсэн.
АРАВ. ОЮУТНЫ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ
10.1. Оюутны парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах эсэх асуудлыг оюутны парламентын хурлаар хэлэлцэн удирдах зөвлөлийн хуралдаанаар батламжилна.
10.2.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсноо бичгээр илэрхийлж өөрөө өргөдөл гаргасан бол оюутны парламентын хуралдаанаархэлэлцэж чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
10.3. Дараах тохиолдолд оюутны парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.
10.3.1. Оюутны парламентын гишүүнээр ажиллах эрхийн хугацаа дуусгавар болсон
10.3.2. Оюутны парламентын гишүүн нь сургуулиас гарсан
10.3.3. Оюутны парламентын гишүүнд жилийн чөлөө олгосон
10.3.4. Хэв журмын зөрчил гаргасан
10.3.5. Оюутан суралцагчийн ёс зүйн хорооны хурлаар орж шийтгэл хүлээсэн
10.3.6. Оюутны парламентын гишүүн нас нөгчсөн
10.3.7. Харъяа болон бүрэлдэхүүний сургуулийн нийт оюутны 30 хувь нь парламентын гишүүний үйл ажиллагааг хангалтгүй хэмээн үзэж, санал асуулга явуулсан тохиолдолд парламентын гишүүнийг эргүүлэн татна.
10.3.8. Оюутны парламентын гишүүн 2 сарын хугацаанд идэвхгүй ажилласан, эсхүл ээлжит хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа суугаагүй бол эргүүлэн татна.
 
Удирдах зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тогтоолын 09 дүгээр хавсралтаар шинэчлэн батлав.
Ангилал: Дүрэм журам | Нээгдсэн: 1092 | Нийтэлсэн: Admin | Оноо: 1.0/1
Нийт сэтгэгдэл: 0

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5