Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 29 » ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН
7:05 AM
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг Үндэслэл
1.1.Монгол Улсын Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, Их Засаг олон улсын их сургууль (цаашид "ИЗОУИС” гэх)-ийн дүрэм, дотоод журмыг баримтлан бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын жишиг, стандарт чанарын шаардлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, бие даан суралцаж ажиллах мэдлэг чадвар эзэмшсэн гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөн ажиллах чадвар бүхий, үндэсний түүх соёлоо нандигнан дээдэлдэг, эх оронч үзэлтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ХоЁр. Сургалтын хӨтӨлбӨрийн агуулга
2.1 Тус сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулга нь суралцагсдын сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд эрх зүй, олон улсын эрх зүй, түүх монгол судлал, аялал жуулчлал, гадаад хэл, орон судлал, компьютер, программ хангамж, нягтлан бодох бүртгэл, гадаад харилцаа, олон улсын худалдаа эдийн засаг болон бусад чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, өөрийгөө хөгжүүлэх арга барил төлөвшүүлэхэд оршино.
2.2 Бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэл бүрээр боловсруулж, боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
2.3 Боловсролын стандартаар суралцагсдын зайлшгүй эзэмшвэл зохих боловсролын агуулга, түүний үнэлгээ, багш сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлж баталгаажуулан мөрдөж ажиллана.
2.4 Мэргэжлийн тодорхойлолтоор тухайн мэргэжлээр төгсөгчдөд тавигдах нийтлэг болон мэргэжлийн онцлог шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгаж уг шаардлагыг хангахад сургалтын төлөвлөгөөний агуулгыг чиглүүлэн боловсруулсан байна.
Гурав. Сургалтын тӨлӨвлӨгӨӨ
3.1. Сургалтын төлөвлөгөө нь сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, норматив хугацаа, мэргэжлийн болон сонгон суралцах хичээлийн нэр, хэлбэр, тэдгээрийн багтаамж, дараалал, залгамж холбоо, сургалт, үйлдвэрлэлийн дадлагын төрөл, хугацааг тусгасан бакалаврын боловсролын үндсэн баримт бичиг мөн.
3.2. Бакалаврын сургалтын төлөвлөгөөг нийтлэг загвар журмын дагуу боловсруулж, мэргэжлийн тэнхимийн болон захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тус сургуулийн ректор батална.
3.3. Бакалаврын сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэнэ.
 3.3.1. Сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагсдад дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх, хүмүүнлэг, нийгмийн ухааны суурь бэлтгэл, ерөнхий хөгжлийг хангахад чиглэсэн хичээлүүдээс бүрдэнэ.
3.3.2. Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь тухайн салбар шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшүүлэхэд зайлшгүй шаардлагатай онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдсэн хичээлүүдээс бүрдэнэ.
3.3.3. Мэргэшүүлэх хэсгийн агуулга нь нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, мэргэжлийн тодорхой чиглэлээр сонгон суралцаж зохих мэдлэг чадвар, дадлага эзэмшүүлэн мэргэшүүлэх хичээлүүдээс бүрдэнэ.
3.4. Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь кредит цаг байна. Нэг кредит цагийн хэмжээ нь 16 цагийн лекц, 32 цагийн семинарын хичээл байна. Өдрийн хэлбэрээр суралцаж буй оюутны 7 хоногийн дундаж ачаалал 30 цагаас илүүгүй байна.
3.5. Сургалтын төлөвлөгөөнд аливаа хичээлийг нэг хичээлийн жилд үзэж дуусгахаар төлөвлөж кредит цаг онооно. Агуулгын багтаамж ихтэй зарим хичээлийг улирал дамжиж үзэх шаардлагатай байвал түүний агуулгын залгамж холбоо бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрт нь нэр, индекс, кредит цаг онооно.
3.6. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нээс хичээл, сургалт эхлэх бөгөөд хичээлийн жил нь үндсэн хоёр улирал (намар, хавар), нэмэгдэл нэг улирал (зун)-аас бүрдэнэ. Үндсэн хоёр улиралд оюутан танхимийн хичээлд заавал суух ба хичээлийн арван зургаан долоо хоног, шалгалтын гурван долоо хоногтой байна.
3.7. Энэхүү журмын 3.4-т заасан кредит цагийн хэм хэмжээг үндэслэн танхимын ба бие даах цагийн харьцааг хичээлийн төрөл хэлбэр бүрээр тогтоож, мөрдөж ажиллана. Тодорхой хичээлийн кредит цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд сургалтаас зарцуулах нийт хугацаа буюу тухайн хичээлийн танхимын цаг, оюутны бие дааж суралцах цаг, курсын ажил, реферат, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ, бие даалтын ажил болон оюутны мэдлэг, чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана. Нэмэгдэл улирал нь сургалт, танилцах дадлага явуулах ажиллагаанд зориулагдана.
3.8. Эчнээ хэлбэрийн сургалтын 1 улиралд танхимд хичээллэх хугацаа найман долоо хоногоос багагүй байна.
ДӨрӨв. Сургалтын агуулгын багтаамж шаардлага
4.1 Бакалаврын сургалтыг өдөр, эчнээ хэлбэрээр зохион байгуулна.
4.2 Бакалаврын эчнээ сургалтын агуулга 90 кредит цагаас доошгүй байна.
4.3 Бакалаврын өдрийн сургалтын агуулга нь 120 кредит цагаас доошгүй байна.
4.4 Нэг багшийн ажлын өдөрт заах хичээлийн цаг 6-аас, хичээлийн жилд 630 цагаас тус тус илүүгүй байхаар тогтооно.
Тав. ХиЧээлийн хӨтӨлбӨр, стандарт
5.1 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх ба түүнд тухайн хичээлийн агуулга стандартыг тодорхойлсон байна.
5.2 Хичээлийн хөтөлбөр стандарт нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол практикийн мэдлэг, чадвар, дадлага, хичээлийн агуулга, үнэлгээ цагийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн.
5.3 ИЗОУИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын газраас тогтоосон загвар удирдамжийн дагуу хичээлийн хөтөлбөр стандартыг багш, багш нарын баг боловсруулж тэнхимийн хурлаар хэлэлцүүлж батална.
5.4 Багш хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон агуулгыг оюутанд бүрэн олгох, тэрхүү агуулгыг эзэмших үүрэгтэй.
Зургаа. Оюутны сурах Үйл ажиллагаа
6.1 Оюутны сурах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад зориулж, хичээлийн жил бүр оюутны гарын авлагыг мэргэжлийн тэнхимүүдийн шууд оролцоотойгоор ИЗОУИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын газраас эрхлэн гаргаж, хичээлийн жилийн эхэнд оюутанд олгоно.
6.2 Оюутны гарын авлагад сургуулийн товч танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр стандарт, ашиглах үндсэн ба нэмэлт сурах бичиг, сургуулийн холбогдолтой дүрэм, журмыг тусгасан байвал зохино.
6.3 Курсын болон дипломын ажил, түүнчлэн дадлагын ажлыг онц дүнтэй хамгаалсан оюутныг бие дааж суралцах, судалгаа шинжилгээний ажил хийх бололцоогоор хангана.
6.4 Сурлага хүмүүжлээр тэргүүлсэн оюутан, төгсөгчидөд магистрын сургалтад үргэлжлүүлэн суралцах эрх олгож болно.
Долоо. Элсэлт, улирлын шалгалт, тӨгсӨлт
7.1.Элсэгчдэд тавих шаардлага, элсэлтийн шалгалт өгөх болон суралцах эрхийн бичиг олгох асуудлыг ИЗОУИС-ийн оюутан элсүүлэх журмаар зохицуулна.
7.2.Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг зохих хөтөлбөрийн дагуу судалж, оюутны эзэмшсэн мэдлэг чадварын төвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтыг ИЗОУИС-ийн лекц, семинарын хичээл явуулах болон оюутны мэдлэг чадварыг дүгнэх журамд заасны дагуу зохион байгуулан авч дүгнэнэ.
7.3.Төгсөгчдөд тавигдах шаардлага, боловсролын бичиг баримт олгох асуудлыг ИЗОУИС-ийн төгсөлтийн журмаар зохицуулна.
Найм. Бусад
8.1. Оюутны шилжилт хөдөлгөөн
8.1.1. Бусад сургуулиас оюутан шилжин ирэх асуудлыг ИЗОУИС-д шилжүүлэн суралцуулах журмаар зохицуулна.
8.1.2. Оюутан өөрийн авъяас сонирхолд нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох үүднээс дотоод, гадаадын их, дээд сургууль болон тус сургуулийн дотор шилжин суралцаж болно. Энэхүү асуудлыг тус сургуулийн ректор болон I проректор шийдвэрлэнэ.
8.1.3. Оюутанд жилийн чөлөө олгох асуудлыг тухайн оюутны хүсэлт өргөдлийг үндэслэн, цогцолборын захирлын шийдвэрээр олгож, ректорын тушаалаар баталгаажуулна. Улирлын болон жилийн чөлөөг сунгахыг тухайн оюутны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэрлэж болох бөгөөд жилийн чөлөө олгох нийт хугацаа 2 жилээс хэтэрч болохгүй.
8.2. Дараахь тохиолдолд оюутныг сургуулиас чөлөөлнө.
8.2.1. Сургуулиас чөлөөлөгдөх тухай оюутны өөрийн хүсэлт
8.2.2. Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй бөгөөд чөлөөг сунгах тухай хүсэлтээ ирүүлээгүй нөхцөлд
8.3.ИЗОУИС-ийн дүрэм, дотоод журам, оюутан суралцагчийн ёс зүйн дүрмийг үндэслэн дараахь тохиолдолд оюутныг сургуулиас хасна.
8.3.1. Тухайн хичээлийн жилд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 36-аас дээш цагийн хичээл тасалсан.
8.3.2. Нэг улиралд 3 ба түүнээс дээш хичээлд хангалтгүй дүн авсан.
8.3.3. Тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй.
8.3.4. ИЗОУИС-ийн дүрэм, дотоод журмыг зөрчиж, гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдсон.
8.3.5. Ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдвол сургалтын төлбөрийг эргэж олгохгүйгээр сургуулиас хасна.
 
Удирдах зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тогтоолын 08 хавсралтаар шинэчлэн батлав.
Ангилал: Дүрэм журам | Нээгдсэн: 1406 | Нийтэлсэн: Admin | Оноо: 2.5/4
Нийт сэтгэгдэл: 0

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5