МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » 2012 » May » 10 » Их засаг их сургууль өнөөдөр
4:23 AM
Их засаг их сургууль өнөөдөр
         Их Засаг их сургууль нь 15 дахь жилдээ vйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2 цогцолбор бvхий 11 бvрэлдэхvvний сургуулийн зохион байгуулалттайгаар сургалт хvмvvжлийн vйл ажиллагаагаа явуулж байна. ИЗИС-ийн бvрэлдэхvvний 11 сургуулийн хэмжээнд 30 орчим мэргэжлээр диплом, бакалавр, магистр, докторын зэргийн сургалтанд 7000 гаруй оюутан залуус суралцаж байна.

Өнгөрсөн хугацаанд тус сургууль нь арав гаруй мэргэжлээр 3000 орчим мэргэжилтэй боловсон хvчнийг бэлтгэн гаргаад байгаагаас 90 гаруй хувь нь ажлын байраар хангагдаад байна.

Тус сургуульд 400 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажилладаг бөгөөд тvvний 90-ээс дээш хувь нь эрдмийн зэрэг цолтой. Нийт багш нарын 15 орчим хувийг Япон, ОХУ, БНХАУ, БНСУ-аас уригдан ирж ажиллаж байгаа мэргэжилтэн багш нар эзэлдэг. Vvнээс гадна тус сургуульд гадаадын болон дотоодын нэр хvнд бvхий их, дээд сургуулиудын зочин профессор багш нар лекц, семинарын хичээлийг удирдан явуулдаг.

Их Засаг их сургууль нь сургалтын чанар, багшлах боловсон хvчин, сургалтын орчин, материалаг баазын хувьд өндөр тvвшинд хангагдсан, Монгол Улсын боловсолын салбарт төдийгvй олон улсын хэмжээнд өөрийн байр суурь, нэр хvнд бvхий орчин vеийн томоохон сургууль болон өргөжин хөгжөөд байна.

Тvvхэн хөгжлийн товчоон

  • 1994 он. Хvннv компаний vvсгэл санаачлагаар "Монголын удирдлага технологийн дээд сургууль”-ийг vvсгэн байгуулсан нь Их Засаг их сургуулийн vндэс суурь байв.
  • 1996 он. Их Засаг хууль зvйн сургууль болж өргөжив.
  • 1998 он. Нийслэлийн Баянзvрх дvvргийн 4 дvгээр хорооны нутаг дэвсгэрт гурван давхар байрыг барьж, өөрийн хичээлийн байртай болов.
  • 1999 он. Их Засаг дээд сургуулийн дэргэд "Нvvдлийн соёл иргэншлийн академи” байгуулагдав.
  • 1999 он. Их Засаг дээд, дунд сургуулийн цогцолбор байгуулагдав.
  • 1999 он. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 99 дvгээр тогтоолоор Их Засаг дээд сургуулийг Чингэс хааны нэрэмжит болгов.
  • 2000 он. Дээд боловсролын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдаж, магадлан итгэмжлэгдэв.
  • 2000 он. Их Засаг их сургууль Нийслэлийн Сонгино хайрхан дvvргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 дугаар цогцолбор сургуулийг байгуулав.
  • 2000 он. Их Засаг дээд сургууль Их Засаг их сургууль болон өргөжив.
  • 2005 он. Дээд боловсролын 2 дахь шатны магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдаж, 2015 он хvртэл магадлан итгэмжлэгдэв.
  • 2007 он. Их Засаг их сургууль харъяа 10 бvрэлдэхvvний сургуулийг шинэчлэн байгуулж, өргөжин зохион байгуулагдлаа.
  • 2008 oн Их засаг их сургууль Олон улсад чанараараа хүлээн зөвшөөрөгдөж алтан Категорын олон улсын чанарын хаах титэм шагналаар Лондон хотноо шагнагдлаа.
  • 2009 он Их засаг их сургууль Баянхонгор аймагт салбар сургуулиа нээн бүрэлдэхүүний 11 сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулах боллоо.
Ангилал: Танилцуулга | Нээгдсэн: 262 | Нийтэлсэн: Hawk | Оноо: 3.9/9
Нийт сэтгэгдэл: 0

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5