Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » Нийтлэл » Нийтлэл

Энхбаяраас бурхны гэрэл гарчээ
2012-05-16, 8:18 PM
Одоо хаана л хүн овоорч байнав тэнд хүний хөгжилийн мөнгө бууж байх магадлалтай байдаг болж дээ. Саяхан хүний хөгжлийн мөнгөө авч хоёр гуруун пиав уух санаатай зогсож байсан баахан хов олоод сонсчихдог байна шүү. Манай хүний хөгжилийхөн гэж бараг нэг хамт олон болсон улс байдаг юм. Сар болгон оочерлож зогссоор байгаа нөгөө хэдийгээ таньдаг болж бүүр санах маягтай болж иржээн шүү.

Тэгсэн тэд ингэж ярьжээн.

-Та нар тв үзсэн үү. Тв9 твгээр явсан мэдээгээр бол хүн хоол унд, тэр тусмаа усгүйгээр 72 цаг тэсдэг байхад манай гуравдахь маань 10 гаруй хоночихлоо. Гуравдахийг суллуулах гэсэн өлсөглөн ч аль хэдийнэ 6 хоночлоо. Гэж ярьжээн.  Тэхэд нэг нь ч үхээгүй гээд боддоо. Ингээл бодхоор аргагүй өөр заяатай улс юм даа. Жирийн мань мэт бол угын хоол унд муутай дээрээс нь тас хорьход бол нэг хоноол үхнэ биздээ энэ чинь.

-Би бол өглөө цайгүй гараал үд гэхэд дотор харлаад нүд харанхуйлаад байдаг хүн шүү дээ. Хүмүүс их "иддэг” хүн байсан 10 хоногын өлсөглөн бол юу ч биш гэж ярихын. Бүүр цаашаа хэд хоносон ч даахаар их ”идсэн” хүн дээ гэхийн байшдээ.

-Хүний биеийн 70 хувь нь ус байдаг гэнэ. Ус уухгүй удхаар тэр ус нь байхгүй болоод үхдэг юм байх. Манай гуравдахийн биеийг эмлэгт үзсэн чинь бараг 90-д хувь ус байсан гэх юм. Бүүр толгой нь хүртэл нэл ус байж. Тэднүүсээ ашиглаад байгаад байж. Естой энгүй төрсөн амьтан  юм даа.

-Албадан эмчилгээ хийнэ гэхэд нь үхлүүт байсан хүзн чинь хийлгэхгүй гээд тэмцэсээр байгаад хийлгээгүй гэнэ дээ.

-Гуравдахийг ерөнхийлөгч байхад нь хадгаламж зээлийн хоршоод, алтжингийх, элдэв жагсаалчид гээд олон хүн өлсөглөн зарлаж байхад шөнөөр ачиж аваачаал хүчээр эмчилгээ хийлгэж л байсышдээ тэгэж яриул.

-Чи битий тэнэгт гурав дахийг хүнтэй харьцуулж болохгүй. Албадан эмчилгээг чинь дорд харц гаралтай иргэдэд бол хийж бололгүй яадын. Жоохон бодож юм ярьжаагаач. (албадан эмчилгээ яригч этгээд чихээ хоёр гараараа таглан сонскуувайн сонскуу вайн дрррр гэж эхлэв)

-Чи сонскуу байсан ч яадын. Ер нь бол чам шиг юманд бол хүчээр сонсгийшдээ. Харин манай гурав дахь бол сонсхийг хүссэн юмаа л сонсоно. Бусдын сонсгох гэсэн юмыг сонсох хүн биш шүү дээ. Аргагүй дээ олон жил тэгэж явсан хүн чинь одоо өөр ч яалтай билээ.

-Энэ хүмүүс өөрсдийгөө юугэж боддог байнаа. Гуравдахийг дуурайгаад одоо ажилчид даргыхаа өөдөөс, цэргүүд офцээрүүдийхээ өөдөөс, хүүхдүүд аав ээжийхээ өөдөөс сонкуувайна гэдэг мэх хэргэлдэг болж гэнэ. Туйлширчих юмаа.

-Нөхрүүд согтож ирээд эрүүний шөл уулгах гэсэн эхнэртээ энэ аргыг маш сайн хэргэлж байна гэнэ, бас нууц амрагаа гардуулж барихдаа сонскуувайндаа хаядаг болсон ч гэх шиг.

-Тэгийшд угаасаа эхнэрт бол хэргэлсэн ч болно хүний эрх шүү дээ.
 
-Үхсэний хүний эрх Д.Энхбатыг нууцаар барьж ирээд элдэв хэргэлж эрүү тулгаж байцаасаар байгаад энэ гуравдахийн үед алчаа биздээ. Тэр хүний эрх яасын тэгүүл. Гуравдахийн авгай хүүхэд нь нээх эрх ярьж гэнэ.

-За чи битий өвчигнө. Энхбатыг хүн гэхнэ үү. Гэмт хэрэгтэн. Манай гуравдахь ч хүн биш дээд төрөлтөн. Гуравдахийн эрх чинь хүнийхээс тусдаа. Өлсөглөн байхад нь хүн ойртож болдогүйм гэсэн. Зөвхөн гуравдахийн хүслээр л бүхнийг хийх учиртай гэнэ лээ.

-Аа цатгалан байхдаа ч бүх юм гуравдахийн хүслээр л байсан биздээ.

- Тээр наад чинь гуравдахийг дээд төрөлтөн гэдгийг батлаад байгаан.

-Таануус сонссонуу гуравдах маань өлсөглөнгөө зогсоогоогүй гэнэ. Гэртээ очоод үргэлжлүүлээд зарлаад эхэлсэн гэнэ. Энэ удаагых нь шаардлага ерөнхийлөгч болох гэнээ. Мөн тэр нь хугацаагүй байхын байх. Эрх мэдэл нь ч хязгааргүй байхын байх.

-Одоо биелүүлхээс биш тэр хүнийг чинь ямар алалтай биш дээ.

-Зарим нь зөвлөж байна гэнэ дээ. Хэрэггүй гарж хорионд өлсөглөн зарлавал илүү сүртэй байж гэж ярьжээн гэнэ.

-Сониноос одоо өмгөөлөгч нар үйлчлүүлэгчиддээ ганцхан юм зөвлөдөг болсон гэнэ. Баригдангуут нь шууд өлсөглөн зарла гэж. Одоо эхнээсээ зарлаад эхэлцэн байгаа. 2-р эмлэгт авчрих эхний 150 өлсөглөн зарлаачдыг авчирах гэж байгаа. Угаасаа ч 2-р эмлэгийн эмлэг биш өлсөглөн эмлэг гэж нэрлэх гэж байгаа гэнэ шүү.

-Хорих дотор энхбаярдах гэдэг мэхээр гарах арга ухаан гэдэг гарын авлага нууцаар тараагдаж, тийм курс хичээллэж байна гэх юм.

-Авлигтай тэмцэхийхэн хүн барих гээд очихоор  өөдөөс нь албан тушаалтанууд аягатай хоолоо асгах гэж сүрдүүлдэг болсон гэхийн. Буунаас илүү сурдүүлэг болчиж таминь.

-Гуравдахь чинь одоо үргэлжлүүлээд өлсөөд эхэлсэн чинь нирваан дүрийг олж эхэлж байгаа гэнээ. Биенийх аура гэрэл нь өөр өнгөтэй болж бурханы шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Тэгээл босож ирүүтээ Удвалыг барьж аваад "өлсөглөнгийн хажууд чи юу юмбэ сайн бод” гээд байх юм гэнэ.

-Тэгийшд. Ийм хүнийг чинь муусайн заяа муутай юмнууд дуурайгаад эхнэрийхээ эсрэг өлсөглөн зарлаж байж нэг хоноод үхэж байна гэжээшд. Гуравдахийг тусдаа хүн гэж мэдкүү л байна даа.

Бурхан минь бушуухан шиг тэндээс гарлаа. Манай хорооны 21 мянгыхан гэж сайхан цуурсан улс байхымаа. Цааш нь сонсвол юу ч бурж мэдэх улс шүү бүүр нэг.
Ангилал: Нийтлэл | Нийтэлсэн: Admin | Түлхүүр үг: Энхбаяраас бурхны гэрэл гарчээ
Нээгдсэн: 999 | Downloads: 0 | Оноо: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5